ОХУ-ын Москва хотын Улаан талбайд ялалтын парадад алхах Монгол Улсын цэргийн бие бүрэлдэхүүн өнөө өглөө тус улсыг зорилоо.
Тэд ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл тусгай автобусаар явах бөгөөд тэндээсээ Москва руу цэргийн тусгай онгоцоор явах юм байна.
Агуу их ялалтын баярын парадад манай улс болон Киргизстан, Казакстан, Тажикстан, БНХАУ, Энэтхэг, Азербайджан, Армени, Белорусь, Серби зэрэг 10 улсын Зэвсэгт хүчнээс тус бүр 70 цэргийн алба хаагч оролцох юм байна.
Жагсаалд оролцох Монголын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Батболд удирдаж, Монгол Улсын тугийг ахлах дэслэгч Ж.Баярцогт, дэслэгч А.Алтантүлхүүр, хошууч А.Төгс-Эрдэнэ нар залан алхах аж.