“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Ч.Сайнбилэг албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өчигдөр өгчээ. Тэрбээр энэ албанд томилогдоод ердөө л 20 хонож байсан юм. Ийм богино хугацаанд ажиллачихаад “шантарсан” нь хэд хэдэн шалтгаантай бололтой.
Юуны өмнө Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Үүнтэй холбоотой нэлээд асуудал, байр суурийн талцал үүсээд буй юм. Мөн албан тушаалаа урвуулж, мөнгө завшсан хэмээн буруудаад байсан өмнөх гүйцэтгэх захирал Я.Батсуурь батлан даалтад гараад удаагүй байна. Ч.Сайнбилэг уг албанд томилогдохынхоо өмнө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан билээ.
С.УУЛ