Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан байршлуудад иргэдэд газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр шат дараатайгаар зохион байгуулж байгаа.2014 онд зохион байгуулагдсан эхний ээлж, 2015 оны нэгдүгээр сараас эхлэн зохион байгуулагдсан хоёрдугаар ээлжийн цахим газар өмчлөлийн ажлаар нийт 24766 нийслэлийн иргэн газар өмчилж авсан байна.
Харин нийслэлийн иргэдэд гэр бүлийн зориулалтаар цахим системээр газар олгох III ээлжийн бүртгэл өнөөдөр 12:20 цагаас эхэлнэ. Энэ удаа 11 мянган иргэнд тус бүр 0.5 га газрыг өмчлүүлэх ажлыг 15 хоногийн хугацаанд зохион байгуулах юм.үүний хүрээнд 11 байршилд иргэдийг бүртгэх аж. Байршуулд:
Сонгинохайрхайн, Шижирийн хөндий
Сонгинохайрхан, Шижир уул
Баянзүрх, Улиастайн бага ам
Баянзүрх, Богдын давааны ам
Хан-Уул, Улаан овоот
Налайх, Нисэх хотхон
Багануур, Булагтай
Багахангай, Хангайн хөндийн 2-р хэсэг
Багануур, Тариан булаг 2-р хэсэг
Багахангай, Хангайн хөндийн 1-р хэсэгт тус тус газар өмчлүүлэх ажлыг хийх аж. Харин дөрөв дэх ээлжийн цахим газар өмчлөл ирэх 8-9 дүгээр сард зохион байгуулагдах юм байна.