Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо /ABU/, Азийн кабель ба хиймэл дагуулын өргөн нэвтрүүлгийн холбоо /CASBAA/ болон НҮБ-ын Хүүхдийн сангаас Ази номхон далайн бүсийн орнуудын телевизийн сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд “Хүүхдийн эрхийн шагнал – 2015” уламжлалт уралдаанаа зарлажээ. Ази Номхон далайн бүсийн телевизүүдийн хүүхдэд зориулсан чанартай нэвтрүүлэг бүтээсэн болон хүүхдийн асуудлыг хамгийн сайн тусгаж чадсан нэвтрүүлгүүдээс хамгийн шилдгийг сонгон шалгаруулах юм байна.
Шалгаруулалтанд оруулах нэвтрүүлэг:
- Хүүхдэд зориулсан эсвэл хүүхдийн тухай байх
- Хүүхдийн эрхийн асуудлыг хөндсөн байх
- Баримтат кино, зохиомж, олон ангит кино, нэвтрүүлэг зэрэг бүх төрлөөр байж болно
- 2014 оны зургадугаар сараас 2015 оны тавдугаар сарын хооронд тухайн улс оронд телевизээр цацагдсан байх
Бүтээл ирүүлэх эцсийн хугацаа зургадугар сарын 15 юм. Шагнал гардуулах ёслол 2015 оны 10 дугаар сарын сүүлээр Хонг Конгт болох Азийн кабель болон хиймэл дагуулын өргөн нэвтрүүлгийн холбооны их хурлын үеэр болох юм байна.