МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд давхардсан тоогоор 27000 гаруй залуучуудад үйлчилж, 4200 орчим залуучуудыг хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хамруулан 16772 залууг ажилд зуучилжээ.
Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөрийн яамны дэмжлэгтэйгээр үндэсний хэмжээнд хоёр жил дараалан амжилттай хэрэгжүүлсэн Ажилтай, орлоготой Монгол залуу хөтөлбөрт давхардсан тоогоор 13500 орчим оюутан, залуучууд хамрагдаж зуны амралтын хугацаанд түр ажлын байраар хангагдсан байна.
Хөдөлмөрийн төв биржээр зуучлуулан ажилд орсон залуучуудаас одоог хүртэл тогтвортой ажлаа хийж байгаа 169, өдөрт 10-30 мянган төгрөгийн цалинтай цагийн ажил хийсэн 11804 залуу байгаа аж.
Цаашид ч залуучуудыг нэг ажлын байранд тогтвортой урт хугацаанд ажиллаж амжилт гаргах нөхцөлийг бүрдүүлэх, ажиллах орчин нөхцлийг сайжруулах, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, оюутан сурагчдыг мэргэжлээ сонгоход нь зөв чиглүүлэх залуу хүн бүрийг Монголдоо ажиллаж, амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгоор олон ажлуудыг санаачлан зохион байгуулахаар төлөвлөжээ.