МУИС-ийн Бизнесийн сургууль нь Олон улсын бизнесийн сургууль хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөл ACBSP-н албан ёсны түнш, оюутны мэдлэг ур чадварын хөндлөнгийн үнэлгээний Peregrine байгууллагаас олон улсад магадлан итгэмжлэгдсэн болон нэр дэвшигч Монголын 20 орчим их дээд сургуулиас Оюутны мэдлэг ур чадварын олон улсын хөндлөнгийн үнэлгээгээр тэргүүлж “Үндэсний шилдэг сургууль”-аар шалгарлаа. Түүнчлэн Peregrine Academic Service байгууллагаас нэг жилийн хугацаанд үр дүнтэй хамтран ажиллаж оюутны мэдлэг ур чадварыг тасралтгүй үнэлэх онлайн шалгалтыг зохион байгуулахад бусад сургуулийг манлайлж ажилласан МУИС-ийн Бизнесийн сургуулийн Сургалтын алба болон олон улсын магадлан итгэмжлэл хариуцсан менежер, ахлах багш Ж.Сарантуяад тусгай шагнал хүртээлээ.