Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймагт нөөцийн мах худалдаанд гарсан. Тэгвэл өдгөө 3294 тонн буюу нийт нөөцийн махны 23.5 хувь нь борлогдсон байна. Дашрамд дурдахад, үхрийн цул мах 8500, ястай нь 5950, ямааны цул мах 6500, ястай нь 4900, хонины ястай мах 5750 төгрөгөөр зарагдаж байна.