Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулах материалаа шуудангаар өгөх боломжтой болголоо. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар “Монгол шуудан” ТӨХК-тай хамтран энэ бололцоог бүрдүүлсэн бөгөөд цаашид виз, оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг шуудангаар авах боломжийг судалж байгаа гэнэ.