“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”, нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн стратегид тусгагдсан төсөл хөтөлбөрийг хувийн хэвшилтэй хамтран зохион байгуулж хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийг үүсгэн байгууллаа. Тус корпораци нь Улаанбаатар хотын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, нийслэлийн эдийн засгийн хөгжлийн стратегид тусгагдсан зарим төсөл, хөтөлбөрийг хувийн хэвшилтэй хамтран санхүүжүүлж, төр, хувийн хэвшлийн үр ашигтай хамтын ажиллагааны зохистой хэлбэрийг сонгох, бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх, иргэн, хувийн хэвшлийн санаачилсан төсөл хөтөлбөрийн тооцоо судалгааг хийнэ. Мөн дэд бүтэц, газрын харилцааг зохион байгуулах, хамтран ажиллах төслийн нэгж байгууллага, хөрөнгө оруулалтын асуудлыг хамтран шийдвэрлэх зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна. Түүнчлэн өөрийн үндсэн орлогоос гадна улсын болон нийслэлийн төсвөөс төслийн хөрөнгө оруулалтад зориулан компанид хуваарилсан хөрөнгө, компанийн үнэт цаасыг гадаад, дотоод зах зээлд нээлттэй болон хаалттай хүрээнд гаргаж худалдсан орлого, хөрөнгө оруулалтын зээл, гадаад дотоодын иргэд байгууллагаас компанийн үндсэн зорилгыг хэрэгжүүлэхэд зориулан өгсөн хандив, тусламж, хууль тогтоомийн хүрээнд болон нийслэлийн ИТХ-аас зөвшөөрөгдсөн бусад орлого зэргээр хөгжлийн сан бүрдүүлэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ.