Үндэсний залуучуудын зөвлөлийн анхдугаар хуралдааны үеэр Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн Залуучуудын холбооны тэргүүн П.Баттулгуурын санаачилгаар түймэрт өртсөн зүүн гурван аймгийн залуу малчдад туслах хандивын аяныг Монголын залуучуудын холбооны бүх шатны байгууллагаар дамжуулан зохион байгуулах шийдвэр гарсан билээ. Хурлын үеэр Үндэсний залуучуудын зөвлөлийн гишүүд энэхүү хандивын аянд нэгдсэн юм. Тухайлбал, “Улаанбаатар смарт” ХХК-ийн захирал Б.Мөнхболор нэг сая төгрөг, Өвөрхангай аймгийн Залуучуудын холбоо хоёр сая төгрөгийн эд материалын тусламж үзүүлжээ. Харин Үндэсний залуучуудын зөвлөлийн гишүүдээс нийт 669.000 төгрөг цугларсан байна.