БНПУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Тадеуш Хомицкийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медалиар шагнасныг гардуулах ёслол 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Гадаад хэргийн яаманд болов.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн уг шагналыг гардуулж хэлсэн үгэндээ Т.Хомицки БНПУ-аас Монгол Улсыг хавсран суугаа Элчин сайдын үүргийг идэвх, санаачлагатай гүйцэтгэн, хоёр орны хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэв. Элчин сайд Т.Хомицки БНПУ-аас Монгол Улсыг хавсран суугаа Элчин сайдаар 2010 оноос хойш ажиллаж буй бөгөөд энэ оны 6 дугаар сарын сүүлээр эх орондоо бүр мөсөн буцна.