Онлайн эрх чөлөө эвслийн тавдугаар бага хурал төрийн ордонд эхэллээ.
Тус хурал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд 60 гаруй орны төр, засгийн газар, хувийн хэвшил, түүний дотор “Google”, “Mozilla”, “Twitter” зэрэг мэдээлэл холбооны салбарын тэргүүлэгч компаниуд, ЮНЕСКО, ЮНИСЕФ болон Азийн сан, Эмнести интернэйшл, “Human Rights Watch”, “Дижитал Партнерс глобаль” зэрэг иргэний нийгмийн болон судалгааны байгууллагын төлөөлөл гадаад, дотоодын 300 гаруй хүн оролцож байна.
Мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгчид “Интернэтийн бодлого: Онлайн эрх чөлөөг хөхүүлэн дэмжих шилдэг арга туршлага” “Чөлөөтэй, найдвартай интернэт, Цахим технологийн хөгжил ба ил тод байдал, Онлайн орчин дахь хувь хүний нууц ба ил тод байдал” зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
Монгол Улсад нэг сая 962 мянга 149 иргэн интернет ашигладаг гэсэн судалгааг , “Торгоны зам” сангаас гаргасан байна. Хурлын үеэр Монгол Улс дахь интернэтийн эрх зүйн орчин сэдэвт судалгааг танилцуулах юм байна. Манай улсын 30 хүртэлх насныхан хүн амын 50 хувийг эзэлж буй бөгөөд интернет ашиглаж буй хүмүүсийн 90.2 хувь нийслэлд байгаа аж.
Сайд нарын V бага хурлыг Гадаад Хэргийн Яам, Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцааны Газар, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, “Торгоны зам сан”, “Цахим өртөө холбоо” зэрэг төр, засгийн газрын болон иргэний нийгмийн байгууллагууд, харилцаа холбооны салбарынхан хамтран зохион байгуулж байна.