
4 дүгээр сарын 10-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 100 дахь өдөр бөгөөд он дуусахад 265 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 4 хэмийн дулаан бол шөнөдөө -4 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 14, нэг цагаан мэнгэтэй улаагчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал арвижих гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2427.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.60, юань 352.40, вон 2.15 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас “G-Time”-ийн хохирогчид үүсээд буй ноцтой нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.
- 08.30 цагаас Хангарди ордны 14 давхарт Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болно.
- Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн 14.00 цагт БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролд Туул гол дээр үүсээд байгаа нөхөн сэргээлтийг хийлгэх, орчны болон агаарын бохирдол, усны бохирдол зэргийг их хэмжээгээр үүсгээд байгаа арьс ширний үйлдвэрүүдийг УБ хотоос нүүлгэн шилжүүлэх талаар шаардлага хүргүүлнэ.
- Замын цагдаагийн албанаас дөрөв дэх жилдээ "Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр"-ийг 10.00 цагаас Чингэлтэй дүүргийн нутаг Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулна.
- Ирэх сард БНСУ-д зохиогдох Монгол орны хөгжилд XIII дахь чуулга уулзалтын хүрээнд “Монгол хүн ба Монгол орны ирээдүй” сэдэвт чуулганы бүртгэл дуусна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Олон улсын ах дүүсийн өдөр тохиож байна.
- 1992 оны энэ өдөр "Оддын дайн" киногоороо алдаршсан Английн жүжигчин Daisy Ridley мэндэлжээ.
- Мөн 1968 оны энэ өдөр Америкийн нэрт жүжигчин Orlando Jones мэндэлжээ.
- 1952 оны энэ өдөр Америкийн жүжигчин Steven Seagal мэндэлжээ.
- 2016 онд Афганистаны зүүн хойд нутагт 210 км-ийн гүнд 6.6 баллын хүчтэй газар хөдөлж, чичиргээ нь Энэтхэг, Пакистан, Тажкистан улсуудад мэдрэгджээ.
- 1957 онд Суэцийн суваг дахин нээгджээ.