
4 дүгээр сарын 11-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 101 дахь өдөр бөгөөд он дуусахад 264 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 10 хэмийн дулаан бол шөнөдөө -6 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 15, есөн улаан мэнгэтэй шар луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2418.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.60, юань 350.80, вон 2.11 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00-12.00 цагаас Нийслэлийн иргэний танхимд "Агаарын бохирдол бууруулах, хог хаягдал, орчны эрүүл ахуйн цэвэр цэмцгэр байдлыг хангахад хороодын Засаг дарга нарын оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг болно.
- “Монгол Улсын Аюулгүй байдлын орчин-Батлан хамгаалах бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 09.30 цагт Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль дээр болно.
- 15.00 цагаас Хүүхэд багачуудыг ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүтээсэн “Үймээзэд тохиолдсон явдал” хүүхдийн жүжгийн нээлт Монголын хүүхдийн ордонд болно.
- 09.00 цагаас Хангарди ордны 14 давхарт "Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах" сэдэвт зөвлөгөөн болно.
- 14.00 цагаас Монголын театрын музейд "Тайзны орон зайн хөдөлгөөн" сурах бичгийн нээлт болно.
- Нийслэлийн иргэний танхимд 11.00 цагаас агаарын бохирдол болон орчны бохирдол, хог хаягдлын асуудлаар хэлэлцүүлэг болно.
- УИХ-ын гишүүн Ж.Батзандан 11.30 цагт Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд 2017 оны төсөвтэй холбогдуулан бизнес эрхлэгчдийн төлөөлөл, ТЕГ, ХАҮТ, НДЕГ, МҮЭ-тэй хамтран хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1951 оны энэ өдөр Английн алдарт дуучин, гитарчин Паул Фокс мэндэлж байжээ.
- Харин 2012 оны энэ өдөр Алжир улсын анхны ерөнхийлөгч, улс төрч Ахмед Бен Белла таалал төгсчээ.
- 2012 онд Индонезид 8.2 баллын хүчтэй газар хөдөлж байжээ.
- 1979 онд Угандагийн дарангуйлагч Иди Аминыг буулган авчээ.
- 1973 онд "Apple" компанийн анхны бүтээгдэхүүн болох "Apple I" компьютер зохион бүтээгджээ.