
4 дүгээр сарын 12-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 102 дахь өдөр бөгөөд он дуусахад 263 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 15 хэмийн дулаан бол шөнөдөө -4 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 16, найман цагаан мэнгэтэй шарагчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин ирэх гэнэ. Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2415.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.70, юань 349.50, вон 2.10 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагт Шадар сайдын өрөөнд Баяр наадмын комисс хуралдана.
- 10.00 цагаас Нийслэлийн иргэний танхимд "Аюулгүй хүнс" сарын аяны хүрээнд "Ээлтэй хүнс" үйлдвэрлэгч аж ахуй нэгж байгууллагыг шалгаруулах арга хэмжээ болно.
- 09.00 цагаас Байгаль орчин аялал жуулчлалын яам байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан “Монгол орны байгаль, уур амьсгалын үнэн нөөц” сэдэвт байгаль орчны салбарын онол, практикийн бага хурал Цаг уур, орчны шинжилгээний газрын хурлын танхимд болно.
- Малайзын Каула-Лампур хотнооАзийн оюутны аварга шалгаруулах тэмцээн нээлтээ хийнэ.
- 11.30 цагт Монголын залуучуудын холбооны 209 тоотод "Халдваргүй Ирээдүй-Мэдлэгээ Хэрэглээ болгоё" төслийн талаар мэдээлэл өгнө.
- БТСГ-ын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нарын сургалт 08.00 цагт спортын төв ордны А зааланд “Баг хамт олон болон хувь хүний сэтгэл зүй” сэдвээр зохион байгуулагдана.
- Тайланд болон Болгарын олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцсон Боксын шигшээ багийн тамирчид 14.00 цагт спортын төв ордны боксын зааланд хэвлэлийн хурал зарлалаа.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Ю.Гагарин сансарт ниссэний 56 жилийн ой тохиож байна.
- 2013 онд амиа золиослогч хоёр хүн Чадын гурван цэргийг хөнөөж, Малигийн супермаркетад байсан олон жирийн иргэдийг шархдуулжээ.
- 1994 оны энэ өдөр БНСУ-ын алдарт EXO хамтлагийн гишүүн, дуучин Сэхүн мэндэлжээ.
- 2009 онд Зимбабве улс үндэсний мөнгөн тэмдэгт болох "Зимбабве доллар"-аас албан ёсоор татгалзлаа.