
4 дүгээр сарын 13-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 102 дахь өдөр бөгөөд он дуусахад 263 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 16 хэмийн дулаан бол шөнөдөө 0 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 17, долоон улаан мэнгэтэй цагаан морь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу өнгө зүс доройтох гэнэ. Энэ өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2411.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.00, юань 3498.70, вон 2.10 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагт УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржтой холбоотой тагнуулын гэх асуудлаар ТЕГ-т албан шаардлага хүргүүлэх талаар “Уламжлалт тусгаар тогтнол” холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
- MN-Мэдээллийн төвд 11.30 цагт “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурлын талаар санаачлагч, зохион байгуулагчид нь мэдээлэл хийнэ.
- Шинэ Зеланд улсад болох мастеруудын дэлхийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол 11.30 цагт Спортын төв ордны хурлын 303 тоот өрөөнд болно.
- УИХ дахь Арчилсан намын бүлэг "А" танхимд 10.00 цагаас Төсвийн тодотголтой холбоотойгоор завсарлага авч буй талаараа мэдээлнэ.
- 09.00 цагт “Пума империал” зочид буудалд Монгол Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх зорилгоор ажиллаж буй "Хамтарсан баг"-уудын сургалт болно.
- Сонгуулийн Ерөнхий Хороо байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан бага хурал 15.00 цагаас эхлэнэ.
- Дэлхийн Банкнаас хагас жил тутамд гаргадаг бүс нутгийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн судалгаа болох Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланг 10.00 цагт Дэлхийн Банкны оффис /МCS Плазагийн 4-н давхар/-т танилцуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Эквадор улсад Багш нарын баярын өдөр тохиож байна.
- 1972 оны энэ өдөр Америкийн дуучин, гитарчин Aaron Lewis мэндэлжээ.
- 2014 онд Мехико хотын аяллын автобус осолдож, 36 гаруй хүний амийг авч оджээ.
- 1849 онд Унгар улс Бүгд Найрамдах засаглалтай болжээ.
- 1997 онд "Tiger" хочит тамирчин Eldrick Tont Tiger Woods "Masters Tournament" хэмээх гольфийн тэмцээнд ялсан хамгийн залуу тамирчин болж байжээ.