
4 дүгээр сарын 17-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 107 дахь өдөр бөгөөд он дуусахад 258 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 8 хэмийн дулаан бол шөнөдөө -4 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 21, гурван хөх мэнгэтэй хөх нохой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу өвчин ирэх гэнэ. Энэ өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2408.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.30, юань 350.00, вон 2.13 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 14.00 цагаас НҮБ-ын байранд Хүний эрхийн үндэсний байгууллага-иргэний нийгмийн түншлэл 13 дахь уулзалт хэлэлцүүлэг болно.
- 11.00 цагаас БСШУЯ дээр улсын физикийн XXX олимпиадын хэвлэлийн бага хурал болно.
- Малайз улсын Куала Лампур хотноо зохион байгуулагдсан 3х3 Азийн Оюутны аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн баг тамирчид 10.50 цагт Чингис хаан нисэх онгоцны буудал дээр газардах гэнэ.
- Тал бичээч Да.Жаргалсайханы "Орон нутгийн үзэгчдийн орон зай дахь урлаг" сэдэвт нээлттэй уулзалт, хэлэлцүүлэг 12.00 цагаас Засгийн газрын ордны арын "Морин хуур" төвд болно.
- 11.30 цагаас БНСУ-ын Элчин сайдын яамны 1 давхарт Монголын Балетын урлагийн холбоо болон Монгол, Солонгосын өсвөрийн балетын бүжигчдын хамтарсан гала тоглолтыг эх орондоо зохион байгуулах гэж байгаа талаараа мэдээлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Хемофили өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр Бүгд Найрамдах Габон улсад Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа аж.
- 1972 оны энэ өдөр АНУ-ын жүжигчин Женнифер Гарнер мэндэлжээ.
- 1837 оны энэ өдөр Америкийн банкир, эдийн засагч, "J.P. Morgan & Co"-ыг үүсгэн байгуулагч J. P. Morgan мэндэлж байжээ.
- 1975 онд Камбожийн хүйтэн дайн дууссан байна.