
Иргэдийг зам, тээврийн осолд өртөхөөс сэргийлэхийн тулд байгуулсан гүүрэн гарц нийслэлд гурав бий. Гэвч цахилгаан шат нь ажиллагаагүй болоод удаж буй. Тэгвэл хотын Ерөнхий менежер цахилгаан шатыг засах хугацаатай үүрэг холбогдох байгууллагуудад өгчээ. Энэ хүрээнд гүүрэн гарцууд дээр наасан сурталчилгааны самбар, зарлалуудыг буулгаж, хонгилуудын хагарсан шилийг солих юм.
“Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ-ынхны мэдээлснээр гүүрэн гарцуудыг цэвэрлэх ажил эхэлжээ. Цахилгаан шатнуудын засвар үйлчилгээнд шаардлагатай багаж хэрэгслийг захиалсан бөгөөд энэ сард багтаан гүүрэн гарцуудын цахилгаан шатыг ашиглалтад оруулах гэнэ.