
4 дүгээр сарын 18-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 108 дахь өдөр бөгөөд он дуусахад 257 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 9 хэмийн дулаан бол шөнөдөө -4 градус хүйтэн байх нь ээ. Өдөртөө хур тунадас орох гэнэ.
- Билгийн тооллын 22, хоёр хар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу идээ ундаа элбэг олдох гэнэ. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2405.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.85, юань 350.50, вон 2.132 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагаас "Е-mart" худалдааны төвд хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газраас "Аюулгүй бүс" уулзалт зохион байгуулна.
- 09.00 цагт “Ой, бэлчээрийн газрын эдэлбэрлэх харилцааны асуудал” сэдэвт уулзалт БОАЖЯ-ны Хаан танхимд болно.
- 09.00 – 13.30 цагийн хооронд НҮБ-ын Төв байрны 3 давхрын Хурлын танхимд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) ба Байгаль орчин, Аялал жуулчлалын Яам (БОАЖЯ)-аас хамтран зохион байгуулж буй “Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга” төслийн үр дүнг хэлэлцэх хурал болно.
- Доктор, профессор Чойжавын Баатар хурандаагийн бүтээсэн “Заяа төөрөг” хоёр ангит кино зохиолын нээлт 12.30 цагт "Интерном" номын дэлгүүрт болно.
- Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д 11.30 цагаас Заамар хайрхан ТББ, нутгийн зөвлөл хамтран Заамар сумын Төмстий багийн нутаг дэвсгэрт 21 мянга га тусгай хэрэгцээний газарт уул уурхай ашигт малтмалын зөвшөөрөл олгосон талаар мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Японы Зохион бүтээгчдийн өдөр тохиож байна.
- Мөн Бразил улсад Найзуудын баярын өдөр тохиож байгаа аж.
- 1772 оны энэ өдөр Английн эдийн засагч Давид Рикардо мэндэлж байжээ.
- Мөн 1560 оны энэ өдөр Османы султан I Ахмед мэндэлж байжээ.
- Харин Германы жүүд гаралтай АНУ Швейцарийн онолын физикч Альберт Эйнштейн 1955 оны энэ өдөр нас баржээ.
- 2014 онд Эверестийн оргилд гарч байсан зургаан уулчин цасан нурангийн улмаас нас баржээ