
4 дүгээр сарын 19-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 109 дахь өдөр бөгөөд он дуусахад 256 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 6 хэмийн дулаан бол шөнөдөө -5 градус хүйтэн байх нь ээ. Өдөртөө хур тунадас орох гэнэ.
- Билгийн тооллын 23, нэг цагаан мэнгэтэй улаан хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу эд эдлэл, идээ ундаа элбэг олдох гэнэ. Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2413.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.30, юань 351.50, вон 2.12 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтээс Дүнжингарав худалдааны төвийн өмнөх талбайд зохион байгуулна.
- Ногоон Замнал Хог Хаягдлын Анхдугаар Менежментийн Зөвлөгөөн Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв-д 10.00-15.00 цагийн хооронд зохион байгуулагдана.
- JCI Eco болон JCI SaeChangwon салбар байгууллагуудын хамтран зохион байгуулж буй “Цэвэр ус-Эрүүл хүүхэд” төслийн нээлт 10.00 цагт Баянгол дүүрэгт байрлах "Эрдмийн Ундраа" цогцолбор сургуулийн бага сургууль болох 78 дугаар сургууль дээр болно.
- 12.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: "Морин хуурын музейд байр хэрэгтэй" сэдвээр хэвлэлийн бага хуралтай.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Бүгд Найрамдах Кирибати улсын Эрүүл мэндийн өдөр тохиож байна.
- 1987 оны энэ өдөр ОХУ-ын алдарт теннисчин Мария Шарапова мэндэлжээ.
- 1999 онд Герман улс Бундестаг буюу хууль тогтоох дээд байгууллагыг Берлинд эргүүлэн өгчээ.
- 1975 онд Энэтхэгийн анхны хиймэл дагуул амжилттай хөөрчээ.
- 1948 онд Мьянмар улс НҮБ-д албан ёсоор элсэн оржээ.
- 1956 онд АНУ-ын алдарт жүжигчин Grace Kelly Монако улсын хунтайжтай хуримлаж, тус улсын гүнжээр өргөмжлөгджээ.