
Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Мах сүүний анхдугаар аян”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд махны үнийг тогтворжуулах зорилгоор 4,5,6 дугаар саруудад нийт 12 аж ахуйн нэгж 15.000 тн мах бэлтгэн 2017 оны дөрөвдүгээр сарын 10-аас 2017 оны долдугаар сарын 01 хүртэл нийслэлийн зургаан дүүргийн 108 дэлгүүрт худалдаалж эхлээд байна. Борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд ойртуулах зорилгоор энэ сарын 22, 23-ны өдрүүдэд нийслэлийн зургаан дүүрэгт махны ил талбайн өргөтгөсөн худалдааг зохион байгуулан ажиллаж байна. Үүнд:
- Баянгол дүүрэгт: Орхон зах, Хороолол хүнсний зах, Хар хорин зах
- Сүхбаатар дүүрэгт: 32-ын тойрог, Хангай хороолол
- Баянзүрх дүүрэгт: Тэнгэр бөөний худалдааны төв, Жуковын талбай, Дүнжингарав худалдааны төв
- Чингэлтэй дүүрэгт: Хүчит шонхор хүнсний зах.Нарантуул 2.
- Сонгинохайрхан дүүрэгт: Баянхошууны эцэст, Содон хороолол, Цамбагарав Соёмбо кинотеатр
- Хар хорин захын ард Пирамид үйлчилгээний төв
- Хан-Уул дүүрэгт Яармагийн эцэст
Өргөтгөсөн худалдааны үеэр борлуулах махны жижиглэнгийн үнийн хувьд үхрийн мах 1 кг нь 5750 төгрөг, хонины мах 1 кг нь 5400 төгрөг, ямааны мах 1 кг нь 4400 төгрөгөөр худалдана. Харин бөөний үнийн хувьд үхрийн мах 1 кг нь 5200 төгрөг, хонины мах 1 кг нь 4600 төгрөг, ямааны мах 1 кг нь 4000 төгрөг байна