
4 дүгээр сарын 24-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 114 дахь өдөр бөгөөд он дуусахад 251 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 6 хэмийн дулаан бол шөнөдөө -7 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 28, таван шар мэнгэтэй цагаагчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2425.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.50, юань 352.40, вон 2.14 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.50 -11.30 цагийн хооронд Ancore event hall-д Их аварга Д.Дагвадорж “ZEV FIGHT NIGHT -1” мэргэжлийн тулаан зохион байгуулах талаараа мэдээлнэ.
- Туркийн ЭСЯ-ны гадна талбайд 10.00 цагаас Олон улсын хүүхдийн баярыг тэмдэглэн. өнгөрүүлнэ.
- 10.00 цагаас Хангарьд ордны 14 давхарт НИТХ дахь АН-ын бүлэг "Хотын шийдэл-Хөрсний бохирдол" хэлэлцүүлэг зохион байгуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Лабораторийн амьтдын эрхийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна.
- Мөн Замби улсад Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа аж.
- 1982 оны энэ өдөр Америкийн дуучин, жүжигчин, продюсер Кelly Clarkson мэндэлжээ.
- 1970 онд Гамби улс албан ёсоор Бүгд Найрамдах засаглалтай болж, тус улсын анхны ерөнхийлөгчөөр Dawda Jawara сонгогдож байжээ.
- 2013 онд Бангладешийн Dhaka орчимд нэгэн барилга нурж, 1129 хүн амь насаа алдаж, 2500 хүн бэртэж гэмтжээ.
- 1953 онд Их Британийн ерөнхий сайдаар хоёр удаа сонгогдож байсан Уинстон Черчилль II Элизабет хатан хаанаас "Баатар" цол хүртэж байжээ.