
4 дүгээр сарын 25-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 115 дахь өдөр бөгөөд он дуусахад 250 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 10 хэмийн дулаан бол шөнөдөө -5 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 29, дөрвөн ногоон мэнгэтэй хар морь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал сүлд тэнэж одох гэнэ. Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2426.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.40, юань 352.40, вон 2.13 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.30 цагаас "Вируст гипатитын тандалт, судалгаа, оношлогооны чадамжийг дээшлүүлэх нь" сэдэвт 3 хоногийн семинар Блю скай зочид буудлын 3 дугаар давхарт эхэлнэ.
- 11.40 цагаас МУҮНС-д ээлжит Номын баринтаг хүлээж авах өдөрлөг болно.
- Олон улсын “Ворота в Азию 2017” 27 дахь удаагийн үзэсгэлэн 14.00 цагт МҮХАҮТ-ын Их танхимд нээлтээ хийх гэж байна.
- 11.00 цагаас НМХГ-ын газраас БГД-ийн 20 дугаар хороо, ТЭЦ-4 зүүн урд байрлах иргэн н.Цэрэндоржийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газраа сунгаж барьсан хашааг буулгах болно.
- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд 10.00 цагаас МУИС-ийн үйл ажиллагаатай танилцаж, дээд боловсролын салбарын бодлого, хууль эрх зүйн орчны талаар санал солилцоно.
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас ОХУ-ын “Азийн хаалга” олон улсын үзэсгэлэнгийн талаар мэдээлнэ.
- MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас “Гэгээ-9” СӨХ-өөс 100 айлын нийтийн цагаан байрны оршин суугчдад тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийнэ.
- MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас “Эрдэнэтийн хувийг иргэдэд” хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.
- MN-Мэдээллийн төвд 12.30 цагаас Монгол Улсын иргэн Абдул Карумыг Катар Улсын иргэн, хууль бус наймаачин гэх мэтээр олон нийтийн хэрэгслээр гүтгэж нэр хүндэд нь халдаж байгаа талаар түүний өмгөөлөгч мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Португал улсын Эрх чөлөөний баярын өдөр тохиож байна.
- Мөн 2003 оны дөрөвдүгээр сарын 25-наас эхлэн энэхүү өдрийг ДНХ-ийн Олон улсын өдөр болгон тэмдэглэж иржээ.
- 1987 оны энэ өдөр Америк гаралтай Солонгос дуучин Jay Park мэндэлжээ.
- 2015 онд Непалд болсон 7.8 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас ойролцоогоор 9100 хүн нас баржээ.
- 2007 онд ОХУ-ын анхны ерөнхийлөгч Борис Николаевич Ельцингийн оршуулах ёслол болж байжээ.