
4 дүгээр сарын 26-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 116 дахь өдөр бөгөөд он дуусахад 249 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 14 хэмийн дулаан бол шөнөдөө -3 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 30, гурван хөх мэнгэтэй харагчин хонь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрлэг лугаа учрах гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2422.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.70, юань 352.00, вон 2.14 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Улаанбаатар смарт карт ХХК-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- 11.40 цагт Хан-Уул дүүргийн Соёлын ордонд "Хууль сурталчлах танхим"-ын нээлт болно.
- “Инновацийн шийдэл–бидний амьдралд” сэдэвт уралдаант шалгаруулалтыг 3 дахь жилдээ зохион байгуулсан. Тэгвэл энэхүү уралдааны эцсийн шалгаруулалт, шилдэг бүтээлийг тодруулах ёслол 09.30 цагт Мэдээлэл, технологийн үндэсний паркын 3 давхрын танхимд болно.
- Валют арилжааны цахим талбарын нээлтийн үйл ажиллагаа 09.45 цагт Туушин Премьер зочид буудалд болно.
- МҮХАҮТ-д "Азийн хаалга" олон улсын үзэсгэлэн болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна.
- 1990 оны энэ өдөр БНСУ-ын 2012 оны мисс Kim Yumi мэндэлжээ.
- Мөн 1980 оны энэ өдөр АНУ-ын жүжигчин, Step up, G.I. Joe: The Rise of Cobra зэрэг дэлгэцийн бүтээлээрээ олонд танигдсан жүжигчин Channing Tatum мэндэлжээ.
- 1994 онд Хятадын Airlines 140 дүгээр нислэг Японы Нагояа нисэх онгоцны буудалд осолдож, 271 хүний 264-ийнх нь амийг авч оджээ.
- 1962 онд НАСА-гийн "Ranger 4" сансрын хөлөг саран дээр осолдож байжээ.