
4 дүгээр сарын 27-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 117 дахь өдөр бөгөөд он дуусахад 248 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 18 хэмийн дулаан бол шөнөдөө 0 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 1, хоёр хар мэнгэтэй хөх бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нас ахар болох гэнэ. Энэ өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2423.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.50, юань 351.50, вон 2.14 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Армийн генерал Сергей Кужугетович Шойгугийн урилгаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ОХУ-д ажлын айлчлал хийж байна.
- Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Улсын прокурорын ерөнхий газартай хамтран 14.00 цагт “Хууль сурталчлах өдөрлөг”-ийг гурван танхимд зэрэг зохион байгуулна.
- Улсын биологийн 27 дугаар олимпиадын нээлт МУИС-ийн хичээлийн 1 байрны дугуй зааланд 09.00-11.00 цагийн хооронд болно.
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг 12.00 цагаас Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.
- MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн сурагчдын эрхийг хамгаалах асуудлаар болон өмгөөлөгч Г.Батбаярын хууль бус үйлдлийн талаар “Монголын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбоо”, “Хохирогч иргэдийн эрхийг хамгаалах холбоо” ТББ-аас хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа.
- MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас “Элэг бүтэн монгол” чуулганы талаар “Оном” сан болон тус чуулганы зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Молдав улсад Үндэсний далбааны өдөр тохиож байна.
- 2014 онд Америкийн зүүн мужид хүчтэй хар салхи дэгдэж, 35 хүний амийг авч оджээ.
- 1996 онд Ливаны дайн төгсгөл болжээ.
- 1993 онд 1994 оны ФИФА-гийн урьдчилсан тоглолтод оролцохоор явж байсан Замбиагийн Үндэсний хөлбөмбөгийн багийнхан онгоцтойгоо осолдож, бүгд амь эрсэджээ.