
4 дүгээр сарын 28-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 118 дахь өдөр бөгөөд он дуусахад 247 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 23 хэмийн дулаан бол шөнөдөө 2 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 2, нэг цагаан мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2422.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.20, юань 350.70, вон 2.13 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.00 цагт Төрийн ордны А Танхимд Барилга, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2017 эхэлнэ.
- 09.00 цагаас ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд “Малын эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох зарим асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно.
- 10.00 цагт Нийслэлийн Гамшгаас хамгаалах сургалтын төвд Газар хөдлөлтийн байнгын ажиллагаатай зөвлөлийн хурал болно.
- Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд 1000 ажил олгогчдын зөвлөгөөн болно.
- Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан сэтгүүлчдэд зориулсан сургалт болно.
- "Эрдэнэс Тавантолгой" компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 08.00 цагаас өөрийн байрандаа хийнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Хүний эрхийн хуульч нар “Хэвлэлийн эрх чөлөө зөрчлийн хуулийг эсэргүүцэж ” мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1945 оны энэ өдөр Италийн ерөнхий сайд агсан Бенито Муссолини нас баржээ.
- 1981 оны энэ өдөр АНУ-ын алдарт жүжигчин Жессика Алба мэндэлжээ.
- 2001 онд Америкийн инженер Деннис Тито дэлхийн анхны сансрын жуулчин болж байжээ.
- 1978 онд Афганистаны ерөнхийлөгч Mohammed Daoud Khan коммунист босогчдын халдлагад өртөж, суудлаасаа огцорч байжээ.
- 1932 онд чичрэг өвчний эсрэг вакциныг гарган авч, хүнд хэрэглэх боломжтой гэдгийг албан ёсоор зарлажээ.
- 1920 онд Азербайжан улс ЗХУ-д нэгджээ.