
5 дугаар сарын 01-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 121 дахь өдөр бөгөөд он дуусахад 244 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 25 хэмийн дулаан бол шөнөдөө 8 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 5, долоон улаан мэнгэтэй шар хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал арвижих гэнэ. Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2420.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.20, юань 350.20, вон 2.13 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- МН мэдээллийн төвд 11.00 цагаас Хараагүй иргэд өлсгөлөн зарлах болсонтой холбогдуулан Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
- АН-аас 11.00 цагт цаг үеийн асуудлаар шуурхай хэвлэлийн хурал зарлалаа.
- НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлоор хонжвор хожсон азтануудад батламж гардуулах ажиллагаа 14.00 цагт Сангийн яамны хүндэтгэлийн танхимд болно.
- 10.00 цагаас Мэдээллийн технологийн үндэсний паркад Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвөөс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын дунд "Мэдээлэл, технологийн сорилт-Монгол" улсын анхдугаар уралдааныг зохион байгуулна.
- Зууны мэдээ Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас ХАА-н бирж нь төрийн нэр барьж ноос ноолуур экспортлогч ААН-үүдээс шимтгэл нэрээр луйвар хийж байгаа талаар Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний холбооноос мэдээлэл хийнэ.
- Зууны мэдээ Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Өргүй Монголын төлөө хөдөлгөөнөөс банкны хүүгийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- 15.00 цагт СХД-ийн 6 дугаар хорооны байранд "Элэгний вирусийн эсрэг хамтдаа" Live+R төслийн нээлтийн ажиллагаа болно.
- 09.00 цагаас Сонгуулийн ерөнхий хороонд Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд аймаг, нийслэлийн сонгуулийн бүх хороодын дарга, нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалт-семинар болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Олон улсын ажилчдын өдөр тохиож байна.
- Мөн Аргентин болон Латви улсуудад Үндсэн хуулийн өдөр тохиож байгаа аж.
- 1954 оны энэ өдөр Америкийн алдарт дуучин, гитарчин, продюсер Ray Parker, Jr., мэндэлжээ.
- 2009 онд Швед улсад ижил хүйстнүүдийн гэрлэлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.
- 2011 онд II Иохан Паул пап лам XVI Бенедиктийг өөрийн залгамжлагчаараа тодруулжээ.