
5 дугаар сарын 02-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 122 дахь өдөр бөгөөд он дуусахад 243 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 17 хэмийн дулаан бол шөнөдөө 7 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 7, зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, гахай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2422.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.20, юань 350.60, вон 2.13 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: "Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр" 2017 оны тайланг танилцуулна.
- 09.00 цагаас НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нар "Хотын хөгжил-Хамтын хүч" хэсгийн ахлагч, хороодын дарга нарын зөвлөлдөх уулзалтад оролцоно.
- 12.30 цагаас Хотын дарга Шастины нэрэмжит улсын III төв эмнэлгийн гаднах авто зогсоолын нээлтэд оролцох юм.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- 10.00 цагт Монголбанк "Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ" хоёр сарын аян зохион байгуулах нээлтийн үйл ажиллагааг өөрийн байранд хийх гэж байна.
- Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, Тэргүүлэгч Сайтуудын Холбоо хамтран зохион байгуулах сайтуудын редакцийн удирдлага, сэтгүүлчдэд "Хэвлэл мэдээллийн ёс зүй, өөрийн зохицуулалт" сургалт 14.00 цагаас "Этүгэн" их сургуулийн 2-р байр, 107 тоот танхимд болно.
- 16.00 цагт Гадаад харилцааны яаманд УИХ-ын эмэгтэй гишүүд, эмэгтэй сайд, дэд сайд нар манай улсад айлчилж буй Эмэгтэйчүүд, охидын асуудал хариуцсан Австралийн Элчин сайдтай дугуй ширээний уулзалт хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Ираны Багш нарын баярын өдөр тохиож байна.
- 1975 оны энэ өдөр Английн хөлбөмбөгчин Дэвид Бекхэм мэндэлжээ.
- Харин 1519 оны энэ өдөр Италийн эрдэмтэн, зураач уран барималч Леонардо Да Винчи таалал төгсчээ.
- Мөн Саудын Арабын террорист, Аль Кайда бүлгийн үндэслэгч Осама бин Ладен нас баржээ.
- 2008 онд Чили улсад галт уул дэлбэрч, 4500 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
- 2008 онд Мьянмарт болсон догшин хар салхи хөрсний нуралт үүсгэж, 138.000 гаруй хүний амийг авч одож, 1 сая гаруй хүнийг орон гэргүй болгожээ.
- 1999 онд Панам улсад болсон ерөнхийлөгчийн сонгуулиар Мираяа Москосо ялж, тус улсын хамгийн анхны эмэгтэй ерөнхийлөгч болж байжээ.