
5 дугаар сарын 03-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 123 дахь өдөр бөгөөд он дуусахад 242 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 8 хэмийн дулаан бол шөнөдөө 1 градус дулаан байх нь ээ. Өдөртөө хур тунадас орж, шөнөдөө бага зэргийн цас орох гэнэ.
- Билгийн тооллын 8, таван шар мэнгэтэй цагаан бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нас уртсах гэнэ. Энэ өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2421.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.10, юань 350.80, вон 2.13 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор байр сууриа илэрхийлнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас МУ-ын Ерөнхий Сайдын ивээл дор Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооны бодлогын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах "СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ НАЙМДУГААР ФОРУМ”-ын Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага болон Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөлөөс мэдээлэл хийнэ..
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас Иргэдийн шударга шүүх ТББ-аас Ц.Нямдоржтой холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.30 цагаас Хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан нэрт сэтгүүлч С.Жамбалдоржийн нэрэмжит сан байгуулсан талаар мэдээлэл хийнэ.
- ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс "Үндэсний бичиг үсгийн баяр"-т зориулан "Хэл зохиолын хүрээлэнгийн нээлттэй өдөрлөг"-ийг 11.30 цагт ШУА-ийн Хүрээлэнгүүдийн 1-р байранд зохион байгуулна.
- 10.30 цагт ЦССҮТ-ийн шинэ байранд "Цусаа бэлэглэх өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ.
- 53-р сургууль дээр тус сургуулийн "Бийрэн бичлэг"-ийн дугуйлангийн сурагчдын тайлант үзэсгэлэн болно. Ардын дуунаас бүтсэн нийт 40 ширхэг бүтээлийн үзэсгэлэн болно.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслөөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордны "А" танхим буюу Их Эзэн Чингис хаан танхимд 11.00 цагаас зохион байгуулагдана.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр.
- 2001 онд АНУ 1947 оноос хойш түүхэндээ анх удаа НҮБ-ийн Хүний эрхийн үндэсний комиссд суудалгүй үлджээ.
- 2002 онд MiG-21 цэргийн нисэх онгоц нислэг үйлдэж байхдаа Энэтхэгийн Ражастхан төв банкийг мөргөж, энэ үеэр 8 хүн нас баржээ.
- 1960 онд Нидерландын Амстердам хотод “Анна Франкийн байршин” музей нээгджээ.