
5 дугаар сарын 05-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 125 дахь өдөр бөгөөд он дуусахад 240 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 9 хэмийн дулаан бол шөнөдөө -7 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 10, гурван хөх мэнгэтэй хар луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрч хүч ихсэх гэнэ. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2417.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.80, юань 350.50, вон 2.13 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- УБТЗ-ын Хүүхдийн Секторын харьяа нийслэлийн тэргүүний Ирээдүй-185-р цэцэрлэгийн “Хүүхэд-Хөгжил-Хөдөлгөөн” 2017 спортын нэгдсэн төсөлт арга хэмжээ 14.00-16.00 цагийн хооронд Замчин клубийн спорт зааланд болно.
- Олон улсын Эко сургууль хөтөлбөрийн “Хүрэл гэрэгэ” өргөмжлөл гардуулах ёслол 13.00 цагт Соёлын төв өргөөний Монголын Уран зургийн галерейд болно.
- 07.30 цагт 23-р сургуулийн сурагчид Гадаад хэлний өдөрлөгөө хийнэ.
- 10.00 цагаас Найрамдал зусланд СХД-ийн Залуу багш нарын чуулга уулзалт болно.
- 10.00 цагт Зуун айлын "Жоби" барилгын материалын дэлгүүрт "Хэрэглэгчийн хяналтын хуудас-ыг танилцуулах, уг хуудсаар хэрхэн шалгалт хийх үзүүлэх сургууль болно.
- 10.30 цагаас "Эрх чөлөөний талбай"-д /Ялалтын талбай/ БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /Тика/-ийн Улаанбаатар хот дахь зохицуулалтын газраас мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтын үйл ажиллагаанд зориулан зөөврийн ажлын байр ,ажлын хувцас хэрэглэл хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно.
- 17.00 цагт ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн төмөр торон хашааны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцана.
- 11:00 цагт Сүхбаатарын талбайд "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн нээлт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1821 оны энэ өдөр Францын удирдагч, генерал Напелеон Бонапарт нас баржээ.
- 1989 оны энэ өдөрт Америкийн дуучин, продюсер Chris Brown мэндэлжээ.
- Мөн Английн алдарт дуучин Адель 1988 оны энэ өдөр мэндэлжээ.
- 2006 онд Суданы Засгийн газар Суданы чөлөөлөх армитай хэлэлцээр байгуулжээ.
- 1955 онд Баруун Герман бүрэн тусгаар тогтнож чаджээ.