
Монгол орны нөхцөлд тохирсон ногоон цэцэрлэгийн барилгын зураг төслийг иж бүрнээр нь боловсруулж, БОАЖЯ-нд өчигдөр хүлээлгэн өглөө. Сонгинохайрхан дүүргийн XXV хороонд барих 125 хүүхдийн жишиг ногоон цэцэрлэгийн урьдчилсан зураг төсөл, технологийн шийдлийн үнэлгээг Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, Солонгосын ногоон хөгжлийн төв боловсруулж, “Монголын ногоон барилгын хүрээлэн”, “Бюлдингс технологи” компани хамтран гүйцэтгэсэн байна. Тус цэцэрлэг нь эрчим хүч, усны хэмнэлттэйгээс гадна хүүхдийн эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэх мэт олон давуу талтай. Цэцэрлэгийн урсгал зардал жирийн цэцэрлэгтэй харьцуулахад 75 хувиар бага байх тооцоог судалгааны багийнхан гаргасан аж. Барилгын дээвэрт суурилуулсан, нарнаас эрчим хүч хуримтлуулах 128 ширхэг хавтангийн тусламж тайгаар цахилгааны хэрэглээний 60 орчим хувийг үйлдвэрлэх гэнэ. Ногоон цэцэрлэгийн барилгын ажил ирэх онд эхлэх юм байна. БОАЖЯ-ны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ц.Уранчимэг “Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор эхний ээлжинд сургууль, цэцэрлэгийн барилгыг байгальд ээлтэй, ногоон технологиор барих ажлыг эхлүүллээ. Ногоон гэж онцлох болсон шалтгаан нь барилгын гадаад хийц, ус, цахилгааны хэмнэлттэй, хүний эрүүл, аюулгүй орчинд амьд рах орчныг бүрдүүлсэн явдал юм” гэв.