
5 дугаар сарын 09-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 129 дахь өдөр бөгөөд он дуусахад 236 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 17 хэмийн дулаан бол шөнөдөө 1 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 14, найман цагаан мэнгэтэй улаан бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал арвижих гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2413.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.00, юань 350.00, вон 2.12 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- "Монголын инновацийн 7 хоног-2017" үйл ажиллагааны хүрээнд 09.00 цагт "Шинжлэх ухаан, боловсрол, төр, бизнесийн түншлэл семинар" Нийслэлийн иргэний танхимд эхэлнэ.
- 10.00 цагаас Төрийн ордны "Нээлттэй сонсгол"-ын танхимд "Газар өмчлөл ба Гэр хорооллын хөгжил" хэлэлцүүлэг болно.
- Татвар төлөгчдийн өдрүүдийн хоёр дахь өдөр эхэлж байна. 10.00 цагт Дүнжингарав худалдааны төв дээр кассын машин, POS машин нийлүүлэгч 52 компанийн үзэсгэлэн худалдааны нээлт болно.
- Их дээд сургуулийн төгсөлттэй холбоотой хэвлэлийн бага хурал 11.00 цагт Нийслэлийн цагдаагийн 3 давхрын зааланд болно.
- “Монгол Улсын гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцооны шинэчлэл” сэдэвт бодлогын хэлэлцүүлэг Төрийн ордны Их танхимд11.00-13.00 цагт болно.
- 09.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сувиллын цэцэрлэг яслийн 10-р цогцолборын байрны асуудал хойшлогдсонтой холбогдуулан эцэг эхчүүд мэдээлэл хийж өөрсдийн байр сууриа илэрхийлнэ.
- 08.30-10.00 цагийн хооронд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд нурсан сувилалын 10-р цэцэрлэгийн гадаа хүүхдүүдтэйгээ жагсаал зохион байгуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Оросын Ялалтын 72 жилийн ой тохиож байна.
- 1980 оны энэ өдөр "Хайрын захиа", "49 хоног" зэрэг олон ангит киногоороо Монголчууд бидний хэзээний танил БНСУ-ын алдарт жүжигчин Jo Hyun-jae мэндэлжээ.
- 2001 онд Гана улсад "Accra" стадионд гал гарч, тэнд хөл бөмбөг үзэн сууж байсан 129 хүн нас баржээ.
- 2015 онд ОХУ-ын Москвагийн Ялалтын талбайд Ялалтын 70 жилийн ойн баярыг тэмдэглэж, түүхэн дэх хамгийн том цэргийн парад болжээ.
- 1970 оны Вьетнамын дайны үе: Вашингтоны Цагаан ордны урд талбайд дайныг эсэргүүцсэн 75.000-100.000 хүн жагсаал хийжээ.