
Баруун 4 замын ойролцоо машин шатжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 2-р хорооны нутаг Баруун дөрвөн замын ойролцоох зогсоолд тавьсан Приус-20 маркийн машин шатсан дуудлага өнөөдөр 12:40 цагт иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж галыг бүрэн унтраасан байна. Эх сурвалжийн хэлж буйгаар, галын шалтгааныг хараахан тодруулаагүй байгаа бөгөөд гал гарах үеэр бэртэж гэмтсэн хүн байхгүй гэнэ.