
5 дугаар сарын 11-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 131 дахь өдөр бөгөөд он дуусахад 234 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 11 хэмийн дулаан бол шөнөдөө 3 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 16, зургаан цагаан мэнгэтэй шар нохой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин ирэх гэнэ. Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2414.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.00, юань 349.50, вон 2.12 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- "Тэнхлэг зууч" ХХК 2017 оны дөрөвдүгээр сарын орон сууцны үнийн индексийг танилцуулах хэвлэлийн бага хурал 11.30 цагаас Монголбанк дээр болно.
- MN мэдээллийн төд 11.00 цагаас Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2016" тайлангийн үр дүнг танилцуулна.
- Эрүүл мэндийн салбарын "Нээлттэй хаалганы өдөр" Сүхбаатарын талбайд болно.
- 08.00 цагаас Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон хотын удирдлагууд ЧД-ийн ЗДТГ, 12-р хорооны өрхийн эрүүл мэндийн жишиг төвийн үйл ажиллагаатай танилцана.
- "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын хурлын зааланд 14.00 цагаас "Автотээврийн менежментийг сайжруулах жил-2017" хэлэлцүүлэг болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Вьетнам улсад Хүний эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
- Мөн Энэтхэгт Техник технологийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
- 2013 онд Турк улсад болсон бөмбөгдөлтийн үеэр 52 хүн амь насаа алдаж байжээ.
- 2010 онд Дэвид Камерон Их Британийн Ерөнхий сайд болжээ.
- 1998 онд Энэтхэг улс гурван удаагийн газар доорх цөмийн туршилтыг явуулж байжээ.
- 1996 онд Эверест Оргилд нэг өдрийн дотор 8 уулчин нас баржээ.
- 1949 онд Израйль улс НҮБ-д нэгджээ.