
5 дугаар сарын 12-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 132 дахь өдөр бөгөөд он дуусахад 233 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 16 хэмийн дулаан бол шөнөдөө -3 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 17, таван шар мэнгэтэй шарагчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өнгө зүс доройтох гэнэ. Энэ өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2414.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.30, юань 349.50, вон 2.13 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.00 цагаас "Монгол Улсын ХАА-н статистикийн өнөөгийн байдалд хийсэн үнэлгээ" сэдэвт хэлэлцүүлэг Туушин зочид буудалд болно.
- Байгал хамгаалах нөхөрлөлүүдийн чуулганд оролцсон 800 орчим төлөөлөгчийн хийж авчирсан шувууны үүрүүдээр "Хот орчмын шувуудад үүр бэлэглэе" үзэсгэлэн 09.30 цагаас Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн байранд нээгдэнэ.
- Олон улсын их мастер Д.Эрдэнэбилэгийн нэрэмжит "Зуун буудалт даам"-ны дүүргийн АШТ 147-р цэцэрлэгт 09.00 цагаас болно.
- 11.00 цагаас Тусгаар тогтнолын ордны Удирдах зөвлөлийн хурлын танхимд УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа, БНСУ-ын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Жу Тэ Им нар хамтран ажиллах санамж бичиг байгуулна.
- Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал Монголбанкны 5 давхрын хурлын танхимд болно.
- 10.00 цагаас НМХГ-ын хурлын танхимд тос, тосолгооны материал худалдаалдаг, сольдог газруудад хийсэн хяналт шалгалт, хуурамч тос масло худалдан авахгүй байх талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэнэ.
- 15.00 цагаас Ард Санхүүгийн нэгдлийн байрны хурлын танхимд Монголын анхны хувийн тэтгэврийн сангийн үйлчилгээ үзүүлэгч Ард Лайф болон Голомт Кастодиан хоёр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зураг ажиллагаа болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Олон улсын Сувилагч нарын өдөр тохиож байгаа юм байна.
- 1995 оны энэ өдөр ОХУ-ын теннисчин Irina Khromacheva мэндэлжээ.
- 1970 оны энэ өдөр Америкийн алдарт жүжигчин Samantha Mathis мэндэлжээ.
- 1965 онд ЗХУ-ын "Luna 5" сансрын хөлөг Саран дээр осолдож байжээ.
- 2003 онд Аль-Каида бүлэглэл Саудын Арабын Riyadh-д нэгэн нийтийн орон сууцанд бөмбөг дэлбэлснээс болж 26 хүн нас баржээ.