Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зургийг анх удаа дэлгэлээ
Нийслэл хүрээний 113 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн соёл урлагийн газар, Улаанбаатар хотын музей, “Монгол арт” галерейнхан хамтран “Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг” үзэсгэлэнг “Монгол арт” галерейд нээлээ. Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол болон гэрэл зураг, баримтат нэвтрүүлгээс бүрдэх эл үзэсгэлэнг ирэх сарын 1 хүртэл олны хүртээл болгох нь.
2025-02-10
“Тоска”, “Утгын чимэг”-тэй өдрүүд
Өнөөдөр болон энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд урлаг соёлын ямар арга хэмжээнүүд болох талаарх мэдээлэл хүргэе. Мэргэжлийн урлагийн томоохон байгууллагуудаас Дуурь бүжгийн эрдмийн театрынхан уламжлалт тоглолтуудаа сонгодог урлаг сонирхогчдод хүргэсээр байна. Харин Улсын драмын эрдмийн театрынхан түр амарч буй. Тус театрынхан ирэх долоо хоногоос үзэгчидтэйгээ уулзах аж. Хүүхэлдэйн театрынхны хувьд бяцхан үзэгчдээ хүлээн авсаар байгаа.
2025-02-08
Эрчүүдийн яруу найргийн үдэштэй
Урлаг, уран зохиолын сонирхолтой эвент, арга хэмжээ санаачилдаг “Кафка локал бар” ресторан энэ сарын 7-нд буюу баасан гарагт “Эрчүүдийн яруу найргийн үдэш” зохион байгуулахаар болжээ.
2025-02-05
Д.Яруу: Би алдартай жүжигчин болохыг мөрөөддөг
Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хүүхдийн нэрт зохиолч Жамбын Дашдондог агсны нэрэмжит уран уншлагын “Уран жиргээ-2025” наадмыг улс орон даяар зохион байгуулж буй билээ.
2025-02-05
Х.Өлзийсайхан: Морин хуурын эгшиг, аялгуу бүхэн Монголын түүх, соёл, уламжлалыг илэрхийлдэг
Морин хуурт дурлагсдын “Хөг тэгширлээ” цугларалт, үндэсний урлагийн “Найр” энтертайнментыг үүсгэн байгуулагч Х.Өлзийсайхантай ярилцлаа. Тэрбээр морин хуур хөгжмийн гайхамшгийг үеэс үед өвлөн уламжлуулах зорилгоор цахим хичээл бэлтгэн, олон нийтэд хүргэдэг билээ. Түүнчлэн “Хөг тэгширлээ” төслийг санаачлан хэрэгжүүлсэн юм.
2025-02-02
“Ая эгшгийн зургаан жигүүр 2025” наадмын шилдгүүдийг тодрууллаа
Хүүхэд, өсвөр үеийнхэнд үндэсний хөгжмийг таниулах, өв соёлоо сурталчлах зорилгоор Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас “Ая эгшгийн зургаан жигүүр” наадмыг энэ сарын 22-23-нд зохион байгууллаа. Хоёр жил тутамд болдог тус наадамд 11 сургуулийн 76 хүүхэд морин хуур, лимбэ, ятга, ёочин, хуучир, эвэр бүрээ, шанз хөгжмийн төрлөөр оролцжээ.
2025-01-25
М.ДӨЛГӨӨНБАЯР: Хүмүүсийг үхмэл биш, омголон, бардам, урам зоригтойгоор сэтгэж сураасай гэж хүсдэг
Бид нэг жил гаруйн өмнө ярилцахаар тохиролцсон ч өнөөдөр л уулзаж байна. Тэр бол philosophy.mn, UX академийн үүсгэн байгуулагч М.Дөлгөөнбаяр. Тэрбээр өсвөр насныхны уншвал зохих Жостейн Гаардерын “Софийн ертөнц”-өөс эхлээд абсурдист А.Камю, экзистенциалист Жан Поль Сартр, стоицист Марк Аврелий нарын олон сэтгэгчийн бүтээл, үзэл санааг контент хэлбэрээр олон нийтэд хүргээд найман жилийг үджээ. Бага наснаас нь л философи түүний хань нөхөр нь байсан тухай тэрбээр хожим ярих болно. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
2025-01-24
“Цэгээс цэгийн хооронд” үзэсгэлэнг нээлээ
Монголын урчуудын эвлэлийн гишүүн, Дүрслэх урлагийн академийн багш, зураач З.Түмэнжаргал, Б.Баярцэнгэл болон ардын дуу, бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгын гоцлол хөгжимчин З.Одонтунгалаг нар “Цэгээс цэгийн хооронд” хамтарсан үзэсгэлэнгээ дэлгэлээ.
2025-01-24
28 дахь удаагийн “Монголын сайхан бичигтэн” уралдаанд 1200 бүтээл “сойжээ”
“Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдааныг энэ жил 28 дахь удаагаа зохион байгуулж, шилдэг оролцогчдод өчигдөр шагнал гардууллаа. “Хүмүүн бичиг” сонины редакцаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг уралдаанд энэ жил 18 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, Өвөр Монгол, Буриадын оролцогчдын нийт 1200 бүтээлийг өрсөлдүүлжээ.
2025-01-23
“Хөх төрийн бэрс” түүхэн драмын жүжгийг УДЭТ-ын тайзнаа толилуулах нь
“Хөх төрийн бэрс” түүхэн драмын жүжгийг энэ сарын 25-нд УДЭТ-ын тайзнаа үзэгчдийн хүртээл болгох нь. Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажилласан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн А.Амарын амьдралаас сэдэвлэсэн эл жүжгийн зохиолыг Б.Цогнэмэх бичиж, найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Е.Баярмагнай ажиллаж буй.
2025-01-21