Нөөцийн хэмжээ бага байсан нь махны үнэ өсөхөд нөлөөлсөн гэв
Мах, гурилын нөөцийг хэрхэн бүрдүүлсэн талаар ШӨХТГ-аас хийсэн шалгалтын талаар өчигдөр мэдээллээ. Тус газрын дарга Н.Мандуул “Махны нөөцийн хомсдол үүсэхээс сэргийлэх зорилго бүхий ажил хэр зэрэг үр дүнтэйг шалгалаа. Мах, гурилын нөөц бүрдүүлэхэд зориулж өнгөрсөн онд 90 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Гэсэн ч нийлүүлэлтийн хомсдолыг арилгаж чадсангүй. Үүнд хувийн хэвшлийнхнийг буруутгахаас илүүтэйгээр төрийн зохион байгуулалт муу байсныг онцлох нь зүйтэй.
2023-07-05
Тариалангийн хээрийн соёололт 90 хувьд хүрчээ
Хэдийгээр өнгөрсөн хавар оройтож дулаарч, нийт нутгаар сэрүүвтэр байсан ч өдгөө цаг уурын нөхцөл хэвийн болж, тариалангийн бүс нутагт цочир эрсдэл үүсэхээргүй төлөвтэйг дээрх яамын Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ хэллээ. Ташрамд дурдахад, энэ жил манай улс үр тариа 335 000, төмс болон хүнсний ногоо 30 000, тэжээл 70 000, тосны ургамал 110 000 орчим га талбайд тарьсан. Энэ нь өнгөрсөн оныхоос талбайн хэмжээ 9000 га-гаар өссөн дүн билээ.
2023-06-30
Хөх далан хальс жимсний шинэ сортыг баталжээ
Хөх далан хальс нь олон төрлийн аминдэм, кальци, магни, манган, төмөр зэрэг эрдэс ихтэй, харшлын эсрэг үйлчилгээтэй, цусан дахь сахарын агууламжийг бууруулдаг, эмчилгээ сувилгааны өндөр ач холбогдолтой жимс гэнэ. Мөн эрт болцтой буюу зургадугаар сарын эхний 20 хоногт боловсордог давуу талтай юм. Эл жимсийг Монголд 2018 оноос тариалж эхэлсэн бөгөөд энэ хавраас шинэ сортоор нь дээрх хүрээлэнгийн нэг га талбайд тарьсан байна.
2023-06-21
Бэлчээрийн асуудлыг зохицуулах эрхзүйн орчин бүрдэнэ
Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын 21 гишүүн санаачлан, өргөн барьж байна. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77 хувь нь цөлжилтөд өртсөн ийм үед бэлчээрийг ашиглах, хамгаалах чиглэлээр эрхзүйн зохицуулалт хийх шаардлага бий.
2023-06-20
3.6 сая мал хорогджээ
Ташрамд дурдахад, улсын хэмжээнд 2022 оны эцэст тоологдсон 30.9 сая хээлтэгч малын 68 орчим хувь нь төллөөд байгаа гэнэ. Хонины 71.7, ямааны 62.6, үнээний 54.8, гүүний 44.1, ингэний 33.3 хувь нь төллөсөн гэнэ. Төлийн 85.9 хувь буюу 17.3 сая нь бойжиж буй бөгөөд энэ нь өнгөрсөн жилийн зургадугаар сарын эхний хагасынхаас 26.9 хувиар буурсан дүн болжээ.
2023-06-20
Үхрийн махны үнэ кг нь 24 000 төгрөгт хүрэв
Өнгөрөгч сард томоохон зах, худалдааны төвүүдэд махны үнэ бараг долоо хоног тутам нэмэгдсэн. Тодруулбал, өмнөх долоо хоногт “Бөмбөгөр” худалдааны төвд үхрийн ястай мах кг нь 17 000-18 000, цул нь 22 000 төгрөгийн үнэтэй байсан юм. Тэгвэл өдгөө ястай нь 20 000, цул нь 24 000 төгрөг болж өсөөд байна
2023-06-02
Малын түүвэр судалгааны мэдээлэл цуглуулж эхэллээ
Малын 2023 оны хагас жилийн түүвэр судалгааны мэдээллийг орон даяар цуглуулж эхэлснийг Үндэсний статистикийн хорооноос мэдэгдлээ. Статистикийн тухай хуульд “малын хагас жилийн тооллогыг түүвэр судалгааны аргаар хуульд заасан хугацаанд явуулна” гэж заасан. Эл түүвэр судалгааны зорилго, ач холбогдол нь оны эхний хагас жилийн байдлаар малын тоог гаргах, хянах болон малын хорогдол, төллөлтийн явцыг хянах, малчдад нөхөн олговор олгоход шаардагдах мэдээллийг цуглуулах гэдгийг дурдав. Энэ оны хагас жилийн малын түүвэр судалгааны мэдээллийг өчигдрөөс цуглуулж эхэлсэн бөгөөд ирэх сарын 6-ныг дуустал үргэлжлэх гэнэ. Эл судалгаанд 21 аймгийн 330 сум болон нийслэлийн мал бүхий зургаан дүүргийн 40 622 өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулах юм.
2023-05-31
Киргиз улсад мах, махан бүтээгдэхүүн экспортолно
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз улсын Гадаад хэргийн сайд Ж.Колубаев энэ сарын 30-нд манай улсад албан ёсны айлчлал хийлээ. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийж, үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхсан юм.
2023-05-31
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн төслийг Засгийн газар дэмжлээ
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тодруулбал, УИХ-ын 2012 оны 74 дүгээр тогтоол, Засгийн газрын 2014 оны 356 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байсан.
2023-05-25
Тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд урамшуулал олгов
Үүнээс гадна 2023 оны гуравдугаар сард малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн 1542 малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд олгох 1,379,952,000 төгрөгийн урамшууллыг олгох А/196 тоот тушаалыг ХХААХҮ-ийн сайд 2023 оны дөрөвдүгээр сарын 24-нд гаргасан аж.
2023-05-15
Арьс ширний 28 үйлдвэр байдгаас 5-6 нь л үйл ажиллагаагаа явуулдаг
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк”-ийн инженерийн дэд бүтцийг гадаадын зээл, тусламж, төр хувийн хэвшлийн түншлэл, төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулна хэмээн тусгасан байдаг. Мөн Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк”-ийн дэд бүтцийг байгуулна гэдгийг онцолсон.
2023-04-21