ТОП-100 аж ахуйн нэгжийн хөрөнгийн зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлнэ
Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх эдийн засагт гүйцэтгэх үр нөлөө, санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-тай хамтран “ТОП-100 аж ахуйн нэгжийн хөрөнгийн зах зээл дэх оролцоог өсгөх арга хэмжээний хөтөлбөр”-ийг өнгөрсөн онд баталсан.
2024-03-29
Хүнд үйлдвэрийн салбарын мэргэжилтнүүдийг ОХУ-д бэлтгэнэ
Хүнд үйлдвэрийн салбарын хүний нөөцийн бодлогын хүрээнд Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ОХУ-ын РУСАЛ компани болон ОХУ-ын Сибирийн холбооны их сургуультай “Оюутан сургах хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” гурван талт Харилцан ойлголцлын санамж бичгийг 2023 оны есдүгээр сард байгуулсан.
2024-03-29
ТӨХК-ууд Үндэсний баялгийн санд 34 хувиа хуримтлуулна
Засгийн газар Үндэсний Баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр зүтгүүлж байна. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Наранцогтоор ахлуулсан ажлын хэсэг гарчээ.
2024-03-29
Өндөг ховордож, үнэ нь нэмэгджээ
Манай улсын хүнсний гол нэрийн хэрэгцээт бүтээгдэхүүнд өндөг багтдаг. Гэтэл томоохон зах, худалдааны төвүүдэд өндөг ховордож, эрэлт нь ихэсжээ. Мөн үнэ нь ч нэмэгдсэн байна. Үйлдвэрлэгч компаниудын нийлүүлж буй өндөг зах зээлийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүйд хүрснээс ийм байдал үүссэн гэнэ. Энэ талаар худалдаа эрхлэгчид “Өнгөрсөн долоо хоногоос өндөг ховордож эхэлсэн
2024-03-28
Нэг кг борц 60-70 мянган төгрөгийн үнэтэй байна
Малын махыг амт, чанарыг нь алдагдуулахгүйгээр удаан хадгалах арга нь борцлох юм. Монголчууд гол төлөв үхэр, ямаа, зарим нутагт тэмээний махыг борцолдог уламжлалтай. Хаврын урт өдрүүдэд ихэвчлэн хэрэглэдэг борцны үнэ ханш худалдааны төвүүдэд ямар байгааг тодрууллаа. Энэ төрлийн бүтээгдэхүүнүүд захуудад нэг килограмм нь 60- 70 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж. Төрлөөс нь хамаараад үнэ нь бага зэргийн ялгаатай гэнэ. Махны үнэ өнгөрсөн жилийнхээс 2000-3000 төгрөгөөр нэмэгдээд буй. Харин борцных өнгөрсөн оныхоос төдийлөн өсөөгүй аж.
2024-03-27
Боомт чиглэлийн авто замын төслүүдэд 5.4 их наяд төгрөг зарцуулжээ
Монгол Улсын Засгийн газар 2023 онд Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Боршоо зэрэг найман боомтын үйл ажиллагааг өргөжүүлжээ. Ингэснээр дээрх боомтуудын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, экспортын хэмжээ хоёр дахин өсөөд байна.
2024-03-27
Японы иен сүүлийн 34 жилийн доод түвшинд хүрчээ
Япон улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн уналт ам.долларын эсрэг сүүлийн 34 жилийн хамгийн доод түвшиндээ хүрч суларсан. Тиймээс энэхүү уналтыг сааруулах бодлогоо эрчимжүүлэх шаардлага үүсээд байна.
2024-03-27
Төрийн хөгжлийн бодлогыг суурь судалгаанууд тодорхойлно
Хөгжлийн бодлогыг тодорхойлох суурь судалгаануудыг Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвөөс хийжээ. Боловсролын салбар автозамын түгжрэлд хэрхэн нөлөөлж байна вэ, 2029 он хүртэл эрчим хүчний үнийг шатлалтайгаар нэмэхм шаардлагатай, төрийн албанаас гарч буй албан хаагчид харьцангуй өндөр боловсролтой зэрэг асуудлаар нарийвчилсан судалгаа хийж, үр дүнг нь танилцууллаа.
2024-03-27
Жуулчдын 23 хувь нь “Говь” ХК-иар үйлчлүүлжээ
Манай улсад өнгөрсөн онд түүхэндээ хамгийн олон буюу 651 мянга гаруй жуулчин ирсэн. Тэгвэл үүний 153 мянга буюу 23 хувь нь “Говь” ХК-ийн дэлгүүрт зочилж, ноолууран бүтээгдэхүүн худалдан авчээ. Тус компанид орлого оруулсан гадаад үйлчлүүлэгчдийн 75 хувь нь солонгос, 10 нь хятад, дөрөв нь япон, оросууд байжээ.
2024-03-26
Эрчим төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд 14.9 их наяд төгрөг шаардлагатай
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эрчим хүчний чиглэлд 4 багц 22 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгажээ. Үүнд төвийн бүсийн цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөх, эрчим хүчний шинэ эх үүсвэр барих, дэд станцуудын тоог нэмэгдүүлэх төслүүд багтсан. Энэхүү төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд 2022 оны тооцооллоор нийт 14.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай.
2024-03-26
Тусгай сангуудад 97 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ
Шилэн ажиллагааны хүрээнд shilen.gov.mn сайт шинэчлэгдсэн талаар Цахим, хөгжил харилцааны холбооны сайд Н.Учрал өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр сэтгүүлчид Засгийн газрын тусгай сангуудын эргэн төлөлтийн талаар тодруулахад Сайд Н.Учрал "Өнгөрсөн оны эцсийн байдлаар 97 тэрбум төгрөг төлөгдсөн” гэв.
2024-03-25