Баррель газрын тосны ханш 90 ам.доллартой тэнцэв
Гаазын зурваст юу болох нь тодорхойгүй байгаа, нөхцөл байдал цаашид улам хурцдаж магадгүй гэх болгоомжлолоос шалтгаалж газрын тосны ханш өсөөд байна. Өнгөрсөн баасан гарагт бараг зургаан хувиар дээшлэн баррель нь 91 ам.долларт хүрсэн нефтийн ханш өчигдөр тогтвортой байв. Палестины ХАМАС бүлэглэл Израил руу довтолсон нь зах зээлд нөлөөлж байгааг бид мэдээлсэн билээ.
2023-10-17
Хүн амын тоо ирэх сард 3.5 саяд хүрэх нь
Манай улсын хүн амын тоо энэ сарын 14-нд 3.5 саяд хүрсэн тухай иргэд цахим орчинд бичиж байв. Урд хөршийн цахим мэдээллийн хэрэгслүүдэд ийнхүү мэдээлснийг иргэд уламжилсан юм. Гэтэл хүн амын тоо хараахан дээрх хэмжээнд хүрээгүй гэнэ. Тодруулбал, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн мэдээлснээр Монгол Улсын хүн ам өнгөрсөн сарын эцэст 3 493 660 болжээ. Улмаар ирэх сард 3.5 саяд хүрэх төлөвтэйг тэр бээр дурдсан байна. Манайд сард 5400 хүүхэд төрж, 1400 хүн нас барж байгаа гэсэн тооцоололд үндэслэн дээрх хугацааг тогтоосон гэнэ. Ташрамд дурдахад, тус хорооноос гаргасан хүн амын хэтийн төлөвийн тооцооллоор бол манай улс 2030 он гэхэд дөрвөн сая хүн амтай болох нь. Тэгвэл 2045 онд хүн амын тоо таван саяд хүрэх төлөвтэй юм байна.
2023-10-17
ХААН Банкны хамт олон энэ жил Сэлбэ голын эхэнд 10 га талбайг ойжуулна
Эх болсон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, цэвэр агаар, эрүүл, ногоон орчныг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд хувь нэмрээ оруулахаар ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас “ХААН Банкны ой” хөтөлбөрийг 2007 оноос хэрэгжүүлж, энэ хугацаанд Монгол орон даяар нийт 31 мянга гаруй мод тариад байна.
2023-10-16
“Дэлхийн хуримтлалын аян 2023” нээлтээ хийлээ
Одоогоос 100-аад жилийн өмнө 1924 оны 10-р сарын 31-ний өдрөөс хойш “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг дэлхий даяар тэмдэглэж ирсэн бөгөөд Монгол Улс 2017 оноос хойш нэгдэн орсон юм. Олон нийтэд хуримтлалын ач холбогдлыг ойлгуулах, хүүхэд, залуусын санхүүгийн боловсролыг дэмжих зорилготой энэхүү арга хэмжээг Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци болон арилжааны банкууд өргөн цар хүрээтэй хамтран тэмдэглэж ирсэн уламжлалтай.
2023-10-16
“Зөөвч-Овоо” ордоос Монголын тал хувь эзэмшихгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц улсад хийсэн айлчлалын хүрээнд “Зөөвч-Овоо” ордыг хэрхэн эргэлтэд оруулах асуудлаар хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар хэлэлцсэн байна.
2023-10-16
Тяньжин боомтод 4450 чингэлэг хүлээгдэж байна
Аравдугаар сарын 1-10-ний хооронд Тяньжин боомтоос Эрээн Замын-Үүд чиглэлд нийт 10 галт тэрэг гарсан байна. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж буй 4450 орчим чингэлэг үлджээ.
2023-10-16
Паблик арт, өрөг урлагийн “Нууцаас нууцад” үзэсгэлэн нээлтээ хийлээ
Ташрамд дуулгахад “Нууцаас нууцад” уран бүтээлийн үзэсгэлэн Соёл урлагийг дэмжигч ХААН Банкны дэргэдэх ХААН галерейд 2023.10.28 өдрийг дуустал ажлын өдрүүдэд 09-18 цагийн хооронд үнэ төлбөргүй олны хүртээл болох тул соёл урлагт шимтэн дурлагч хэн бүхнийг урьж байна.
2023-10-13
Монгол Улс хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаална
Цаашид харилцан сонирхсон салбартаа хамтын ажиллагааг эрчимжүүлэх хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд парламент хоорондын шийдвэр чухал гэдгийг тэрбээр онцолсон юм. Эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, стратегийн түншлэлд хүргэх хоёр талын нийтлэг зорилтыг биелүүлэх талаар тэд санал солилцсон байна.
2023-10-13
Бизнес эрхлэгчдэд зориулсан “Хөгжлийн хөтөлбөр”-ийн элсэлт эхэллээ
Бизнес эрхлэгч та олон улсад шалгарсан менежментийн арга барил, Швейцар улсын амжилттай бизнес эрхлэгчдийн туршлагыг хослуулан бизнесээ удирдан явуулахыг хүсэж байна уу? Тийм бол таныг ХААН Банк болон BNP сан хамтран 5 дахь жилдээ зохион байгуулах гэж буй “Хөгжлийн хөтөлбөр” цогц сургалтад оролцохыг урьж байна.
2023-10-13
ХААН Банк бяслагны үйлдвэрийг Ногоон зээлээр санхүүжүүллээ
Европын холбооны стандартыг бүрэн хангасан тус үйлдвэр нь Монгол Улсын бяслагны зах зээлийн 20 хувийг хангах хүчин чадалтай бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй шинэ тоног төхөөрөмж ашигласнаар жилд ялгаруулах нүүрс хүчлийн хийг 177.3 тонноор буюу 30%-иар бууруулах тооцоо гаргажээ. ХААН Банкны ногоон зээлээр түүхий сүү хадгалах танк, бяслаг зүсэгч зэрэг үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөс гадна шилэн фасад, хаалга, 150 мм чулуун хөвөн сэндвич хавтан, дулаан тусгаарлагч зэрэг барилгын дулаалгын материалуудыг авчээ.
2023-10-13
Нийтийн орон сууцны багц стандарт баталлаа
Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвийн захиалгаар боловсруулсан “Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ, нийтийн зориулалттай орон сууцны барилгын менежмент, багц стандарт"-ыг Стандарт хэмжил зүйн газрын даргын 2023 оны аравдугаар сарын 5-ны өдрийн С/38 дугаар тушаалаар баталжээ.
2023-10-12