Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийтлэл

Намын дарга хэн болохоос Ерөнхийлөгчийн сонгууль хамаарна

Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн намууд үндсэн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа өөрчлөн, энэ онд багтаан Дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. Гуравдагч хүчний намууд он гарснаас эхлэн материалаа хүргүүлж буй ч олон удаа буцаагдсан. Тиймээс зарим нь “АН, МАН-ыг харзнаад байна. Тэд шийдвэрээ гаргасны дараа л дахин хандъя” гэсэн байр суурьтай байв. Тэгвэл бие биеэ тандан хүлээзнэж, хөшигний ард тохиролцоогоо хийж байсан дээрх хоёр намынхан хөдөлгөөнд орж эхэлжээ.
2025-08-22

Гурван ээлжийг хална гэсэн амлалтдаа Боловсролын яамныхан хүрсэнгүй

Өнөө, маргаашгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад манай боловсролын байгууллагуудын бэлтгэл ажил зуун задгай, жаран хагархай. Сайд дарга нар ч энэ намар анх удаа л сургууль, цэцэрлэгт хүүхдүүд элсүүлэх гэж байгаа аятай түмэн зовлон, мянган шалтгаан тоочсоор.
2025-08-22

Сөөм урагшлаад, төө ухарсан Монголын аялал жуулчлал

Өнгөрсөн онд түүхэндээ анх удаа 809 мянган жуулчин хүлээж авсандаа баярлаж хөөрч байсан Монголын аялал жуулчлалын салбарынхан өнөө жил хий нь гарсан гүзээ шиг шалчийтлаа нурмайжээ. Ердөө жилийн өмнө буюу 2024 оны наймдугаар сард гэхэд л 139.6 мянга гаруй жуулчин хүлээн авч, 19-23 хувийн өсөлт үзүүлэн аархаж байсан бол одоо хамгийн эрэлттэй байх ёстой үедээ ноднингийнхоос хоёр дахин бага буюу 73 мянган аялагчидтай сууж байна.
2025-08-21

Хямралаар халхавчилж “халаас тэмтрэх” бодлого

Засгийн газрын гишүүд, Эрчим хүчний реформын үндэсний хорооныхон “Эрчим хүчний салбарт нүүрлэсэн техникийн болон санхүүгийн хосолсон хямралыг даван туулахын тулд цахилгаан, дулааны тарифыг шинэчлэхээс аргагүй” хэмээн удтал ярьж, иргэд, олон нийтийг баахан талцуулсны эцэст өнгөрсөн оны аравдугаар сард эхний “реформ”-оо хийсэн. Тэр нь айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгааны тарифыг хэрэглээний түвшнээс нь хамааран кВт/ цаг тутамд 30-85 хувиар нэмсэн шийдвэр байсан юм.
2025-08-20

Бүтэлгүй дарга, бүтээмжгүй албат

Ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэг эртний монгол зүйр үгийг эдүгээ цагт “хувиргавал” бүтэлгүй даргад бүтээмжгүй ажилтан гэж тодорхойлж болохоор. Монголын төр засгийн удирдлагууд, дарга нар нь өөрсдөө бүтэлгүй, урагшгүй байсаар байвал “бүтээмжийн менежер” гээч өндөр цалинтай албан тушаалыг хэдэн зуу, мянгаар нь бий болгоод ч бүтээмж сайжрахгүй нь Пифагорын теорем шиг баталгаатай зүйл билээ.
2025-08-20

 Франчайз гэх гоё нэртэй зогсоолуудын сураг алдарч, төлбөртэйнх нь менежментийг тордох болжээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний шуурхай хуралдаанаар хотын 90 байршилд гадаадын франчайз үйлчилгээтэй авто зогсоол барихаар төлөвлөснийг иргэд, олон нийтэд мэдээлсэн билээ. Ингэснээр зогсоолын тоо 70 мянга орчмоор нэмэгдэх урьдчилсан тооцоо ч гаргасан байв. Үүний үр дүнд нийслэлийн хэмжээн дэх авто зогсоолын хүртээмж 75 хувьд хүрнэ гэж албаныхан тооцсон. Тэгвэл уг ажил өдгөө хэр зэрэгурагштай явж буй талаар тодруулахад өнөөх франчайз гэх гоё нэршил ч үгүй болж, нийслэлийн 50 байршилд төлбөртэй зогсоолуудын менежментийг сайжруулахаар болсныг хэллээ.
2025-08-19

 Галуутын нутаг дахь газрын гагнаасыг ухах санаархал сэдэрч эхэллээ

Алт бол газрын гагнаас гэдгийг хэн хүнгүй ярьдаг, мэддэг болсон. Үүнийг зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй ухаж авснаар газар шилгээж, бусад элдэв хор, хөнөөлтэй үр дагавар чих гарч байгаа тухай иргэд, олон нийт ам булаалданярьдаг болсон. Гэвч үүнийгээшинжлэх ухаанаар баталсан нь цөөн. Дээрххэлц нь байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, амьдрал ахуйдаа зөв хэрэглэх санааг агуулсан байж ч болох.
2025-08-19

Г.Занданшатарын “завсаргүй жар хоног”

Ердөө хоёр сарын өмнө Гомбожавын Занданшатар гэгч МАН-ын фигур Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар УИХ-ын гишүүдийн 92.3 хувийн дэмжлэгтэйгээр томилогдож билээ. Томилогдох мөчид тас нясхийсэн исгэлэн амттай амлалтуудыг чуулганы индрээс жаргалтайгаар өгүүлж зогссон тэрбээр өнөөдөр ажил хэрэг болгох зовлонтой биш юмаа гэхэд адармаатай өдрүүдийг даван туулж байна.
2025-08-18

Хариуцлагаас гадуур үлддэг хамаарал бүхий этгээдүүд

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сүк Ёл эхнэрийнхээ хамт шоронд хоригдож байна. Хууль зөрчсөн, буруу зүйл хийсэн төрийн өндөр албан тушаалтныг хамаарал бүхий этгээдийнх нь хамт ийнхүү хорьсон анхны тохиолдол гэнэ. Шалгаж байсан жишээ бол цөөнгүй юм билээ. Албан тушаал, эрх мэдэл үл харгалзан иргэн бүрдээ хууль нь тэгш үйлчилдэг, үүнийг зөрчсөн бол хариуцлага нэхэж, тэмцэж чаддаг ард түмэнтэй улсад Төрийн тэргүүнээ барьж хорих нь энгийн зүйл.
2025-08-18

Багшийн орон тоог нөхөх гэж дахиад л оронцоглох вий

Жилийн жилд хичээл, сургалт эхлэхтэй зэрэгцээд манай дарга нар нойрноосоо гэнэт сэрсэн аятай багшийн сул орон тоог зарлаж, “Энэ салбарт ажиллах хүн олдохгүй нь” хэмээн хошуугаа унжуулцгаадаг. Өнөө жил ч энэ дүр зураг давтагдав. Сургууль, цэцэрлэгүүд хүний нөөцийн дутагдалд ороод өчнөөн олон жил болчхоод байхад одоо ийм улиглал хэнд ч хэрэггүй шүү дээ. Хамгийн гол нь хичээлийн шинэ жил өнөө, маргаашгүй эхлэх нь, хүүхдүүдэд мэргэжлийн ур чадвартай сайн боловсон хүчин “олж өгч” чадах юм уу, Боловсролын сайд аа.
2025-08-15

Задарсан гишүүд, сайд нартаа дийлдсэн парламент

Парламент нэг тийм сул дорой, “бэлгэдлийн” байгууллага болж хувирчээ. Гурван шатны шүүхээр гэм буруутайг нь тогтоосон гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлдэггүй, УИХ-ын сонгуулийн тухай хууль зөрчиж, гадаадын компаниас хандив авсан хүнээ буцааж дийлдэггүй. Ёс зүйгүй, “гудамжны” хандлагатай зарим эмэгтэй гишүүнээ ч “хүмүүжүүлж” хүчирдэггүй. Эсрэгээрээ Ёс зүй, дэгийн байнгын хороогоо татан буулгачихсан, амар. Гэхдээ уг байнгын хороог татан буулгах агуулга бүхий хуулийн төслийг эгүүлэн татуулах болзлоо хангасан нэгэн гишүүн манлайлсан нь бүр ч хоржоонтой.
2025-08-14

Мартаж үл болох сэдэв буюу герман эрдэмтний сануулга

Нэрт жүжигчин Дензел Вашингтон гол дүрийг нь бүтээсэн “Элигийн судар” (The book of Eli) хэмээх кино байдгийг уншигчид андахгүй биз. Дайн дажин, экологийн сүйрлийн улмаас эх дэлхийд маань аюул гамшиг нүүрлэж, аль хэдийн цогцолсон соёл иргэншлийг устган үгүй болгож, хүн төрөлхтөн нэгнээ өчүүхэн ч эргэлзээ тээнэгэлзэлгүй хөнөөж, дусал цэвэр усны төлөө амь хайргүй тэмцэн, хэдэн 10 сая ам.долларын үнэтэй бугуйн цагаа мулталж өгөөд ч давуу эрх эдэлж ахиухныг авах боломжгүй, ер амьдралын үнэнд гүйцэгдсэн шимширмээр ертөнцийн тухай тэнд гардаг даа.
2025-08-13

Нүхэн жорлонтойгоо 100, нүүрс түлдэг вагонтойгоо 76 жил боллоо

Монголын төмөр замын салбарт зорчигч тээврийн хэдхэн вагоноо засаж, шинэчлэх, арчилж тордох, ядахдаа агааржуулагч суурилуулчих мөнгө олдохгүй өдий хүрсэн гэвэл итгэх хүн олдохгүй. “Хурган” дарга нарынх нь гэрт л гэхэд өчнөөн тэрбум төгрөг хураалттай “хэвтэж” байдгийг эрүүгийн цагдаагийнхны ачаар иргэд хэдийн мэддэг болсон шүү дээ.
2025-08-13

 ТЭЗҮ хэмээх захиалгат “зохиол”

Манай төр засаг төсөл, хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах компанийг сонгон шалгаруулах, тэдний хийсэн судалгаа, тооцооллыг “алх цохиж” батлах нөр их ажлын доороос толгой өндийх сөхөөгүй байна. 2010 оноос өмнө бол Засгийн газрын тэргүүн нь танхимын гишүүд, агентлагийн дарга нартайгаа томоохон төсөл, хөтөлбөрийн ТЭЗҮ боловсруулах ажлыг гардан хийх гэж зүдэрдэг, бичиг цаасны ажилд “умбан шумбан” оролцдог байж. Энэ нь олон улсын хөрөнгө оруулагчид, бизнесийн салбарынхан төдийгүй эдийн засагч, судлаачдын зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулж ирсэн бөгөөд эцэстээ даахгүй нохой булуу хураахын үлгэрээр төр мэдэхгүй, чадахгүйн үнэнд гүйцэгдээд ирмэгц арга буюу оролцоогоо хязгаарлажээ.
2025-08-13

Найр наадам дундарч, ажил ундардаг цаг биш үү

Миний эх орон баяр цэнгэл наадмын орон билээ. Зөвхөн өнгөрсөн амралтын өдрүүдээр л гэхэд Баянзүрх дүүргийн 60 жилийн ойн баяр наадам хүрээ хавиар Хөлийн голоор хөл ихтэй болж, Хүй мандлын дэвжээнд Монголын морин спорт, уяачдын холбооны 30 жилд зориулсан “Их хурд” зохиогдож байхтай зэрэгцэн Завхан аймгийн Сонгино сумд “Аймгийн заан цолны мялаалга” хүндэтгэлийн арга хэмжээ хүртэл зохион байгуулагдах жишээтэй.
2025-08-12

Элсэгчдийг урхидах их, дээд сургуулиудын заль мэх

Хичээлийн шинэ жил болохоос урьтаж их, дээд сургуулиудын хэн нь олон оюутан элсүүлэх вэ гэдэг “марафон” эхлэв. Бараг бүх сургууль телевиз болон цахим орчинд тэтгэлэг зарлаж, баталгаатай ажлын байранд зуучилна, гадаадад сургана гэх мэт өрнүүн уриатай зар сурталчилгаагаар “бөмбөгдөх” болжээ. Гэвч зарим сурталчилгааны цаана элсэгчид болон гэр бүлийнх нь хэт итгэмтгий байдалд дөрөөлсөн хуурамч маркетингаар түрээ барих сургууль ч нэмэгдсэн гэнэ.
2025-08-12

Төрийн ордноосоо эхлээд хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байя

Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч П.Бадарчид Үндэсний их баяр наадмын өмнөхөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн билээ. Монгол эх орон, тусгаар тогтнолын үнэ цэн, дархан хилийг магтан дуулсан олон арван бүтээл туурвин, үндэсний соёл уламжлал, монгол ахуйгаа залуу хойч үедээ таниулж, оюун ухаан, авьяас билгээ зориулан хөдөлмөрлөж, уран зохиолын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь мэдэхгүй хүн үгүй биз ээ. Тиймдээ ч олон нийт ихэд талархан хүлээн авсан бөгөөд Хөдөлмөрийн баатар цолыг оройтож өглөө хэмээн зарим нь халаглаж байв.
2025-08-12

Инээж авсан хандиваа эргүүлээд тайлагнадаг байя

Монголчууд утаа, түгжрэлгүй, өр зээлгүй, цахилгаан, дулаан хүрэлцээтэй, өндөр цалинтай, баян тансаг амьдардаг мэт л зугаалж цэнгэж, найр наадам хэсэн, түүхт ой бүрийг алгасалгүй тэмдэглэсээр байна. Ёстой л хутга тавихгүй мах идэн, хундага тавилгүй сархад хүртэж, Азийн “цээж” баячууд шиг л аархаж, аашлах болжээ. Тэр дундаа ойн баяруудад зориулсан хандивууд утгаа алдаж, ялангуяа улс төрчид нутаг нугынхандаа сайрхаж, нөгөөгөөсөө илүүрхэх гэж их хэмжээний мөнгө төгрөг, машин тэрэг амлаж, бөх, морь байлдаг жишиг тогтоосон.
2025-08-11