Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын байранд зочиллоо
Өнөөдөр Нэгдсэн үндэстний байгууллагын өдөр тохиож байна. 78 жилийн өмнө буюу 1945 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын Дүрэм хүчин төгөлдөр болсон бөгөөд энэхүү өдрийг дэлхий даяар НҮБ-ын өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Тус өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын байранд анх удаа зочиллоо.
2023-10-24
Монгол, Филиппин Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн баярын захидал солилцжээ
Монгол Улс, Бүгд Найрамдах Филиппин Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнөөдөр буюу аравдугаар сарын 11-ний өдөр тохиож байна. Ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгч Фердинанд Р. Маркос Жр., Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало нар баярын захидлууд тус тус солилцов.
2023-10-11
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо. Тус айлчлал нь Монгол Улсын Төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй анхны төрийн айлчлал юм. Тэрбээр Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар аравдугаар сарын 10-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийх юм.
2023-10-10
Монгол Улс “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын 80 хувийг ахицтай хэрэгжүүлж байна
Эдгээр зорилгын санхүүжилт цар тахлын өмнө жилд 2.5 орчим их наяд ам.доллароор тасарч байсан бол өнөөдөр 4.2 их наяд ам.доллар болж нэмэгдэн, буурай хөгжилтэй 52 улс өрийн дефолт зарлахад ойрхон болжээ. Манай улсын хувьд нийт 17 зорилгоос 15-ынх нь буюу 80 хувийн хэрэгжилт ахицтай, нэгийнх нь буурсан үнэлгээ авсан байна. Түүнчлэн энэ онд Монгол Улс “Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксаноми”-ийг баталж чадсан дэлхийн анхдагч орнуудын нэг болжээ. Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгааг Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс дуулгасан. Мөн 2024 онд “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг эх орондоо хийх санал дэвшүүлээд, дэмжихийг уриалсан юм.
2023-09-22
Казахстаны Ерөнхийлөгч ирэх онд Монголд айлчилна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78 дугаар чуулганд оролцож буй. Энэ үеэр Төрийн тэргүүн Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгч Ален Берсе, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио нартай уулзлаа. Талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, олон улсын харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцсон юм.
2023-09-21
Төрийн тэргүүн НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78 дугаар чуулганд оролцоно
Ерөнхийлөгч олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх юм. Мөн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй уулзахаар төлөвлөжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оноос жил бүр тус арга хэмжээнд оролцож буй. Энэ жилийн санал шүүмжлэлийн үеэр тогтвортой хөгжлийн зорилгуудын, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амлалтаа ахиулах дээд түвшний уулзалт болох аж. Үүнд Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар оролцох юм байна. Мөн энэ үеэр хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх өндөр түвшний хэлэлцүүлэг, цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээ, сүрьеэгийн талаар уулзалт зохион байгуулах гэнэ.
2023-09-19