Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Засгийн газар

ЗАСГИЙН ГАЗАР: Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн этгээдүүдээс ирүүлсэн саналыг санхүү, менежментийн чадавх, санхүүжилтийн оновчтой хувилбар, техник, технологи болон бусад шаардлагатай шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэх чиг үүрэг бүхий дэд ажлын хэсгийн ажлын явцын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
2026-01-28

“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа

Түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа
2026-01-28

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд 100 хоногийн дотор шийдвэрлэх, шийдэл гаргах чиглэл өгчээ

Эрчим хүчний сайдад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг өгчээ. Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт "Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд эрчим хүчний салбарт үүсээд буй догдлолтой нөхцөл байдлыг 100 хоногийн дотор шийдвэрлэх, шийдэл гаргах чиглэл өгсөн.
2026-01-28

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна
2026-01-28

Монгол улс АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан энхийн зөвлөлд нэгджээ

МОНГОЛ УЛС АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДОНАЛД ТРАМПЫН САНААЧИЛСАН ЭНХИЙН ЗӨВЛӨЛД АЛБАН ЁСООР НЭГДЭЖ, ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ ГИШҮҮН УЛС БОЛЛОО
2026-01-23

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх аргахэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжүүлнэ

Улаанбаатар хотноо 2025 оны арван хоёрдугаар сарын 17-19-нд зохион байгуулсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Х.Ганхуягт даалгалаа. 
2026-01-21

Б.Чойжилсүрэн: Тог таслахгүй байхыг хичээе

Цахилгааны хязгаарлалт нэг цагийн дараа гайгүй болох байх. Нэг хэрэглэгчийн цахилгааныг 2 цагаас илүү хугацаагаар хязгаарлахгүй. Тог таслахгүй байхыг хичээе" гэх мэдээллийг өглөө. 
2026-01-21

Цагаан сарын битүүний өдрийг амралтын өдөр болголоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2026 оны 2 дугаар сарын 17-ны Мягмар гарагийн ажлын өдрийг 2026 оны 2 дугаар сарын 28-ны Бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
2026-01-21

Ерөнхий сайд Давосыг зорилоо

Дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалт өчигдөр Швей­­­царын Холбооны Улсын Давос хотноо “Яриа хэлэл­­­­­­цээний амин сүнсийг сэргээх нь (A Spirit of Dialogue)” сэдвийн дор эхэллээ. Энэ сарын 23-ныг дуустал үргэлжлэх уг чуулганд орол­­­­цохоор Монгол Улсын Ерөнхий сайд өчигдөр эх орноосоо мордсон байна.
2026-01-20

Ерөнхий сайд Г.Занданшатар Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав

Элчин сайд А.Н.Евсиков дээд, өндөр түвшний уулзалтуудын үеэр ярилцан тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэх чиглэлээр идэхтэй ажиллахаа илэрхийлж, 2026 онд Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг хамтран тэмдэглэх хүрээнд соёл, спорт, хүмүүнлэгийн салбарын олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж буйг мэдээлэв. 
2026-01-16

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

"Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө шинэчлэн баталж, төлөвлөгөөтэй нийцүүлэн бүрээр салбар төлөвлөгөөг шинэчлэн баталж, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, гамшгаас хамгаалах албаны болон аймаг, нийслэл, сум, дүүргийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
2026-01-14

“ХУРДАН” цэгээр төрийн 43 байгууллагын 451 үйлчилгээг цахимаар үзүүлж байна

Төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас хүн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээг шинэчлэх талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний жагсаалтыг ирэх сард багтаан салбарын хэмжээнд үйлчилгээ тус бүрээр нарийвчлан гаргахаар боллоо. 
2026-01-14

Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, мал, амьтныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний төлөвлөгөө”-г батлууллаа.
2026-01-14

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

-"Мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Цэргийн дүйцүүлэх алба/ -“Төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө/ -“Улсын ерөнхий байцаагчийн эрх олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Нягтлан бодох бүртгэлийн болон худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч/
2026-01-14

“ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ИЙГ ЦЭГЦЛЭХ АЖЛЫГ ЗАСГИЙН ГАЗАР ОНЦГОЙ АНХААРНА

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар (2026.01.11) Дорноговь аймгийн Замын Үүд суманд ажиллаж байна. Энэ хүрээнд Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцав.
2026-01-12

Ажлаа тасалж, Дубай явсан Нийслэл, дүүргийн татварын дарга нарыг ажлаас нь чөлөөлөхийг үүрэг болгов

Нийслэлийн татварын хэлтсийн дарга нар Дубай руу ажлаа таслаад, зөвшөөрөл авалгүй зугаалсан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл ажлаа тасалж, Дубай явсан Нийслэл, дүүргийн татварын дарга нарыг ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд Г.Занданшатар ТЕГ-т үүрэг болголоо.
2026-01-09

Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ

Оюутолгойн гэрээний нөхцөлийг Монгол Улсын эрх ашигт нийцүүлэх, 34 хувийн ногдол ашиг авах хугацааг тодорхой болгож, хувьцаа эзэмшигчид эрх тэгш байх зарчмаар үр ашиг хүртэх нөхцөлийг бүрдүүлэх, санхүүгийн тайлан, зардлыг ил тод, нээлттэй болгох, хөндлөнгийн аудит оруулах, шийдвэр гаргах түвшинд Монголын талын оролцоог бодитоор хангах, төслийн зардал, санхүүжилтэд УИХ-ын хяналтыг хангах зэрэг тодорхой асуудлуудыг хөндөж, тус төслийн хөрөнгө оруулагчтай хийж буй хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэх талаар “Оюутолгой” ХХК, “Рио Тинто” группийн удирдлагуудад хандахаар болжээ.  
2026-01-08

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний 103 дугаар тогтоолоор “Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй хэсгүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, одоо болон ирээдүйн иргэдийн эрх ашгийг тэгш хангах, орд газруудыг урт хугацаанд үр ашигтай ашиглах бодлого хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон.
2026-01-07