С.Батбаатар: Зөвлөлдөх санал асуулгаар иргэдийн жагсаал цуглаан хийх эрхийг хэрхэн хангах зэрэг дөрвөн бүлэг сэдэв хэлэлцэнэ
Монгол Улсын Их Хурлын 2022 оны 80 дугаар тогтоолын дагуу улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох “Зөвлөлдөж шийдье” сэдэвт Зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Санал асуулгын эхний үе шат энэ оны нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар сарын 2-ны хооронд болж өнгөрлөө. Хоёр дахь шатны санал асуулга Улаанбаатар хотноо ирэх долоо хоногт болох гэж байна. Энэ ажлын бэлтгэл хэр хангагдаж байгаа талаар Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга С.Батбаатараас тодрууллаа.
2023-02-10
Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь сонсголд 100 орчим гэрчийг оролцуулна
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, хянан шалгах түр хорооноос зохион байгуулах, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь удаагийн сонсголын талаар мэдээлэл өгөв
2023-01-31
Г.Занданшатар: Хүүхдийн мөнгөн тэтгэмжээс нэг ч хүүхэд хоцрох ёсгүй
Тэрбээр, оны эхнээс олон нийтийн дунд бухимдал дагуулсан хүүхдийн мөнгөний асуудлаар тэрээр байр сууриа илэрхийлэхдээ юун түрүүнд Улсын бүртгэлийн ерөнхий газар, Статистикийн үндэсний хороо, И-Монголиа төрийн үйлчилгээний цахим систем нэгдсэн дата үүсгэж, мэдээллийн санг шинэчлэхэд анхаарах ёстой гэв.
2023-01-30
Казиног Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд байгуулахаар төсөлд заажээ
Засгийн газраас 2022 оны арван хоёрдугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Казиногийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.
2023-01-19