П.Сайнзориг: Эрүүгийн хуулиас торгох ялуудыг хассан
Эрүүгийн хуулиас торгох ялуудыг хассан. Нэмж орж ирээгүй. Зөвхөн төр, нийтийн албан тушаалтанд хахууль өгөх, хувийн сектор дээр л торгох ял байгаа. Бусад хэсгүүдэд хассан. Мөн зорчих эрхийг хязгаарлах ял улс төрд нөлөө бүхий этгээдэд байхгүй. Хоёрдугаарт, 22.13 зүйлийг нэмж байгаа юм бэ гэхээр төрийн алба, нийтийн алба, хувийн секторт ч хамаатай учраас тусад нь 22.13 зүйл гэж нэмж оруулсан. Хоёрдугаарт, 6.7 зүйлд тодорхой хэмжээний ялаас хөнгөлөх зохицуулалт одоо байдаг.
2022-12-15
Т.Доржханд: АН, ХҮН нам бидний орон зайг эзлэх гээд байна гэдгээ болих хэрэгтэй
Өчигдрөөс хойш эрх баригч намынхан 40 их наяд гэж юу байсан юм бэ? Уучлал гуй гэж байна. Үүнийг дэмжээд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ийм зүйл байхгүй. 9,000 хүнтэйгээ жагсана ч гэж байх шиг. МАН-ын захиалгаар хэн нь ингэж эсрэг юм яриад байдаг юм бэ? АН, ХҮН нам бидний орон зайг эзлэх гээд байна гэдгээ болих хэрэгтэй.
2022-12-08
С.Одонтуяа: МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдээ чуулганд нь суудаг болго
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдээ чуулганд нь суулгадаг болго. Орон нутгийн болон ардчиллыг гажуудуулсан асуудалд Ерөнхий сайд хуруу дүрж байна. Өөрөөр хэлбэл, Архангай аймагт иргэдийн хурал олонхоороо нэр дэвшүүлсэн, бүх шалгуурыг хангасан В.Мөнхбатыг Засаг даргаар томилуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр энэ хүнийг томилохоос татгалзсан.
2022-12-01