Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ-ын тогтоол баталлаа
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасныг үндэслэн Засгийн газраас ирүүлсэн албан бичгийг уншиж танилцуулснаар 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Арилжааны тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай хууль/Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Иргэний болон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Эрүүгийн болон Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг татсан авсанд тооцлоо.
2025-12-26
Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж эхэллээ
2025 оны байдлаар уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, зам, тээвэр, банк, санхүү, мэдээлэл харилцаа зэрэг салбаруудад толгой компани 84, тэдгээрийн охин, хараат компани 17 нийт 101 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газрууд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Тэдгээр компани, үйлдвэрийн газруудаас 100 хувь төрийн өмчийн 73, төрийн өмчийн оролцоотой 22, олон нийтийн нээлттэй хувьцаат компани 6 байдаг байна.
2025-12-25
УИХ-ын гишүүн ашиг сонирхлоос ангид байх хуулийн зохицуулалтыг нарийвчилна гэв
УИХ-ын гишүүн ашиг сонирхлоос ангид байх агуулга бүхий хуулийн төсөл боловсруулж буйгаа Г.Лувсанжамц, С.Эрдэнэбат, Х.Баасанжаргал, Д.Ганмаа нар мэдээллээ. Тэд төсөлдөө https://d.parliament.mn сайтаар дамжуулан олон нийтээс санал авч буй бөгөөд удахгүй УИХ-д өргөн барих гэнэ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьд чилан сэргийлэх тухай хуулийн 6.3-т “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй.
2025-12-22
ЧУУЛГАН: Цагаан сар, наадмын амралт амралтын өдөртэй давхацвал ажлын өдөр нөхөж амрах хууль батлагдсангүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Уянга нарын өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд эцэслэн батлах санал хураалт явуулахад нийт гишүүдийн олонх дэмжээгүй тул хуулийн төслийг хууль санаачлагчдад буцаалаа. Энэхүү хуулийн төсөлд цагаан сар, наадмын бүх нийтийн амралт нь бямба, ням гарагт тохиосон бол дараагийн ажлын өдөрт шилжүүлэн амрах тухай хуулийн төсөл байсан юм.
2025-12-19
20 гишүүн эзгүй байна
УИХ-ын нэгдсэн чуулганы аравдугаар сарын ирцийн нэгдсэн мэдээг Тамгын газраас гаргажээ. Энэ хугацаанд чуулган нийт зургаан удаа хуралдсан аж. Үүнээс Х.Баттулга, Б.Бат-Эрдэнэ, Л.Гантөмөр нар хоёр, С.Амарсайхан нэг л удаа хуралдаа суусан байна. Шадар сайд асан дөрвөн удаа чөлөө авч, үлдсэнд нь тасалжээ. Хуралдаа суудаггүй, ажлаа хийдэггүйгээрээ “алдартай” Х.Баттулга гишүүн дөрвөн хуралдааныг зүгээр л тасалсан байх юм. Харин Л.Гантөмөр гишүүн эрүүл мэндийн шалтгаантай байсан гэнэ.
2025-12-12
УИХ-ын 30 гишүүн гадаадад ажиллаж байна
УИХ-ын өчигдрийн чуулган товлосон цагаасаа нэлээд хоцорч эхлэв. Учир нь мягмар гарагт зарим байнгын хороо ирц хүрээгүйгээс хуралдаагүй, үүнийгээ өчигдөр өглөө “нөхсөн” аж. Парламентын 126 гишүүнээс 74 нь ажлаа хийж, 58 хувийн ирцтэйгээр чуулган хуралдан, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн эхний хэлэлцүүлгийг хийсэн юм.
2025-12-05
“100 сая ам.долларын зах зээлээсээ татгалзахыг хүсээгүй хүмүүс эсэргүүцэж байна”
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх, эсэхийг шийдлээ. О.Номинчимэг тэргүүтэй 78 гишүүн уг төслийг өргөн барьсан юм. Энэ бол парламентын нийт гишүүний 62 хувь гэсэн үг. Тэд тамхины төрлийн бүтээгдэхүүнүүдийн гаалийн онцгой албан татварыг нэмэх асуудлыг төсөлдөө тусгажээ. Ингэснээр тамхины дундаж үнэ 2026 онд 4366, 2030 онд 15339 төгрөг болж нэмэгдэх тооцоог Сангийн яамнаас хийсэн байна.
2025-11-28
Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
МАН-ын Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийн дагуу дөнгөж сая УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар Н.Учралыг УИХ-ын даргаар томилуулах саналыг бүлгийн гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ хэмээн МАН-ын ЕНБД Я.Содбаатар хэллээ. Мөн МАН-ын Удирдах зөвлөл дэргэдээ 7 бодлогын хороо ажиллуулахаар болжээ.
2025-11-20
Аль нэг намын дарга УИХ-ын дарга байхыг хориглох хуулийн төсөл боловсруулна
АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар дарга О.Цогтгэрэл, дэд дарга Х.Тэмүүжин, Ч.Лодойсамбуу нар мэдээлэл хийлээ. Бүлгээс УИХ-ын, Төрийн албаны, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн төслүүд боловсруулахаар тус тусын ажлын хэсэг байгуулсан аж. Мөн УИХ-ын тухай хуульд парламентын спикер нь аль нэг намын дарга байж болохгүй, дарга болбол намын гишүүнчлэлээсээ түдгэлзэнэ гэ¬сэн хоёр гол өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулах гэж буй юм байна.
2025-11-18
Улсын Их Хурлын дэд даргаар Ж.Бат-Эрдэнийг сонгож, Х.Ганхуяг Шадар сайдаар томилогдов
Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах тухай хэлэлцүүлгээс авсан Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн ажлын таван хоногийн завсарлага дууссан тул тус бүлгийн дарга О.Цогтгэрэл үг хэлэв. Тэрбээр, Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах асуудлын цаана хууль хоорондын нийцлийг хангах, Монгол Улсын Үндсэн хуультай бусад хуулиудыг нийцүүлэх, хууль хоорондын зөрчлийг арилгах зэрэг системийн ажлууд хүлээгдэж байгааг онцлоод, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэрэгжүүлэх, хуулийн хариуцлага хүлээлгэх зэрэг асуудлууд нээлттэй байгаа гэж үзэж буй зарчмын байр суурь дээрээ хэвээр байгаа гэдгийг мэдэгдлээ.
2025-11-13