Г.Занданшатар: Хууль засагладаг улсад хэн ч хэлмэгдэх ёсгүй
УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр ШШГЕГ-ын харьяа 441-р нээлттэй хорих ангид ял эдэлж буй иргэн Д.Мөнх-Эрдэнэтэй биечлэн уулзаж, хорих ангийн нөхцөл байдалтай танилцлаа. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын даргын зүгээс эрх нь зөрчигдөж буй талаар иргэн Д.Мөнх-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн газар дээр нь хяналт шалгалт хийж, тайлагнах үүргийг холбогдох хүмүүст даалгасан.
2023-12-05
АН: Нэг сумд өдөрт 200 литр шатахуун л борлуулж байна
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Чөлөөт хэвлэлийн асуудлаар ЦХХХ-ны сайд Н.Учрал, ХХЗХ-ны дарга болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн мэдээллийг сонслоо. Харилцаа холбооны тухай хуульд хэвлэлийн эрх чөлөөг хангах нарийн зохицуулалтууд оруулж, яаралтай горимоор өргөн барих гэж буй юм байна, үүнийг дэмжинэ. Гол нь хуулийг давсан олон журам байна, нэг сэтгүүлчийн асуудлыг шалгахдаа редакцад нь хамааруулж, бусад ажилтны болон уншигчдын эрхийг зөрчиж буйг анхаараач гэсэн саналаа гишүүд хэлсэн” гэсэн юм. Хуулийн “цоорхой”-г ашиглан хэвлэлийн эрх чөлөөг боогдуулж байна хэмээн гишүүн Н.Ганибал хэлээд, үүнийг засах хэрэгтэй гэв.
2023-12-05
МАН: Харилцаа холбооны тухай хуулийг яаралтай горимоор хэлэлцүүлнэ
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Томуу, томуу төст өвчний таван түвшин байдаг. Амбулаториор үйлчлүүлэгчдийн 5.5 хувь нь энэ өвчнөөр өвдсөн нь хоёр дахь буюу идэвхжлийн түвшин юм. Тиймээс хичээл амраах, нийтийн аливаа үйл ажиллагааг хязгаарлах нөхцөл үүсээгүй. Бид уг өвчнөөс урьдчилан сэргийлж, 300 мянган хүн тун вакцин авснаа хүүхэд, жирэмсэн эхчүүд, 65-аас дээш насныхан зэрэг эрсдэлт бүлгийн 89 хувьд нь тарьж, хамруулсан. Цаашид дэгдэлт нэмэгдэх магадлалтай байгаа учраас сайдын тушаалаар төрөлжсөн томоохон эмнэлгүүдэд 575, есөн дүүрэгт 297 ор дэлгэж бэлдсэн. Эмнэлгүүдэд тасалдсан эм, тариа байхгүй, 30 хоногийн нөөцтэй” гэлээ.
2023-12-05
Хулгайч л “хулгайчийг бариарай” гэж хашхирдаг
УИХ-ын “Нүүрсний хулгай”-г хянан шалгах Түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах сонсголдоо 175 хүнийг гэрчээр дуудсан. Тэдгээр эрхмийг “зөвхөн гэрчүүд” хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр онцлоод буй. Аль 2020 оноос л нүүрсний хулгай ил далдаар яригдаж байсан ч газар аваагүй 2022 оноос хүчтэй яригдах болсон. Гэтэл “Нүүрсний хулгайч бол тэр” гээд зарлачихсангүй, судалж байна гэх нэрийдлээр бөөрөнхийлж, хэдхэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлчихээд сураггүй болсон.
2023-12-04
Нүүрсний сонсголыг ШУУД дамжуулж байна
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ. Тус сонсголоор Хянан шалгах түр хороо төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тайланг Улсын Их Хуралд танилцуулж байна.
2023-12-04
Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний үе шат өнөөдөр эхэлнэ
Монгол Улсын Их Хурлын 2023 оны долдугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний үе шат өнөөдөр эхэлнэ.
2023-12-04
"Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй нэрвэгдэж байгаа улс орнуудын нэг юм"
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Далайд гарцгүй хөгжиж буй орнууд дахь уур амьсгалын өөрчлөлтийн өвөрмөц сорилт, бэрхшээлийг түншлэлийн замаар шийдвэрлэх нь” сэдэвт өндөр түвшний хуралдаанд оролцож үг хэллээ.
2023-12-03
Унгар улстай цөлжилт, хөрсний доройтол зэрэг асуудлаар хамтарч ажиллана
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Унгар Улсын Ерөнхийлөгч Каталин Новак-тай уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа, олон улсын зарим асуудлаар санал солилцов.
2023-12-02
ТАНИЛЦ: Чуулганы хуралдааныг хамгийн их ТАСАЛДАГ гишүүд
УИХ-ын хаврын чуулганы үеэр Их хурлын дарга Г.Занданшатар гишүүдэд хандаж Гишүүдийн ирцийн мэдээ, хууль эцэслэн батлахад өгсөн саналын мэдээг ил тод болгохыг УИХ дахь Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо болон УИХ-ын Тамгын газарт үүрэг болгосон. Хуралдаан хангалттай ирцтэй эхэлсэн ч санал хураахад 10 гаруйхан гишүүн чуулганы танхимд үлдсэн үзэгдэл гардаг боллоо. Тиймээс гишүүд хуралдаандаа биечлэн сууж байх ёстой. Ёс зүй, сахилга хариуцлагатай байж, нийгэмд үлгэр дуурайлал болох хэрэгтэй" хэмээн онцолсон. Үүнээс хойш гишүүдийн ирц нэг үеэ бодвол сайжирсан ч хуралдааныг тасалдаг байдал мэр сэр гарсаар байна. Иймд бид энэ удаагийн намрын чуулганы хуралдаанд хамгийн их тасалсан гишүүдийг танилцуулъя.
2023-12-01