Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томилуулах тухай албан тоотыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс, УИХ-ын гишүүн С.Одонтуяаг мөн тус Дэд хорооны гишүүнээр томилуулах тухай албан тоотыг УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс УИХ-ын дарга Г.Занданшатарт тус тус ирүүлсэн байна.
2023-10-17
Ерөнхий хяналтын сонсголыг хойшлуулах хүсэлт гаргалаа
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаар Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонслоо.
2023-10-17
Агаарын бохирдлыг 50 хувиар бууруулсан гэх үзүүлэлт гарчээ
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал, техникийн шинэчлэл, тоног төхөөрөмжийн элэгдэл, түүхий эдийн хангамжийн асуудлаар мэдээлэл сонслоо.
2023-10-17
Нийтийн өргөдөл хүлээн авах УИХ-ын цахим системийг нэвтрүүллээ
Улсын Их Хурлаас D-Parliament платформыг 2022 онд нээж, тус платформыг өргөжүүлэх ажлын хүрээнд Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх иргэний саналыг хүлээн авах D-Өргөдөл буюу “Нийгмийн цахим өргөдөл, гомдлын систем”-ийг хөгжүүлээд байна.
2023-10-17
Монгол, Солонгосын Залуу манлайлагчдын уулзалт боллоо
Монгол Улс, БНСУ-ын Залуу манлайлагчдын уулзалт Монгол Улсын Гадаад харилцааны яаманд зохион байгуулагджээ. Солонгосын талын төлөөлөгчдийг БНСУ-ын Гадаад хэргийн яамны Зүүн хойд Азийн газрын захирал Чой Юун Жүн ахалж, бүрэлдэхүүнд Солонгосын Гадаад хэргийн яамны залуу дипломатчид, улс төрийн намын төлөөлөл болон Их, дээд сургуулийн монгол судлалын залуу эрдэмтэн судлаачид багтсан байна.
2023-10-17
Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг үзэглэлээ
Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөлтэй аравдугаар сарын 16-ны өдөр Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг тохирч, үзэглэлээ.
2023-10-17
“Бүс ба Зам” дээд түвшний уулзалтад 25 улсын төр, засгийн тэргүүн оролцоно
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өчигдөр Бээжин хотноо ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тай уулзлаа. Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Хятад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 74 жилийн ой тохиож буй энэ өдөр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар уулзаж байгааг онцолжээ.
2023-10-17
Сонгож болохгүй улстөрч: Буруу, булхайн эзэн Ц.Анандбазар
“Өнөөдөр” сонин сонгогчдын санах ой болж, зөв сонголт хийхэд нь туслах, мэргэжлийн, ёс зүйтэй парламент бүрдүүлэх зорилгоор “Сонгож болохгүй улстөрч” булан нээж байна. Хэнийг, яагаад парламентад дахин сонгож болохгүй вэ гэдэг үндэслэл, шалтгааныг бид цувралаар сануулах болно. Өөрчлөлтийг та л хийж чадна.
2023-10-16