Их-Уулын брэнд хуушуур ирэх сарын 1-нээс Улаанбаатарт “морилно”
Завхан аймгийн Их-Уул сумд хоолны үйлчилгээ эрхэлдэг “Далан давхар хуушуур”-ынхан ирэх сарын 1-нээс Улаанбаатар хотод борлуулалт хийж эхэлнэ. Тэндхийн хуушуур амт, чанар сайтай бөгөөд хэмжээ нь том гэдгээрээ олон нийтэд хэдийн танигджээ. Дотоодын аялагч нар болон жуулчид тус газраар үйлчлүүлэхийн тулд урьдчилан захиалгаа өгдөг гэнэ. Дэлгэсэн гарнаас ч том хэмжээтэй хэмээн олны дунд алдаршсан уг хуушуурыг нийслэлд ирэх сарын 1-нээс эхлэн долоо хоногт 1-2 өдөр худалдахаар төлөвлөсөн аж. Ийнхүү “буурь сэлгэх”-ээр болсон дээрх газрынхан өчигдрөөс Их-Уул сум дахь үйл ажиллагаа зогсоосон юм байна.
2024-08-05
Хилийн чанад дахь монголчууд тав дахь удаагаа чуулав
Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ хамтран гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудын чуулга уулзалтыг өнгөрсөн баасан гарагт нийслэлд зохион байгуулав. Тав дахь удаагийн арга хэмжээг өнөө жил “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл”-ийн 10 жилийн ойд зориулж, урьдынхаас өргөн хүрээнд зохион байгуулснаараа онцлог.
2024-08-05
Веган хоолоор үйлчилдэг амралтын газар нээжээ
Веган буюу цагаан хоолтнуудад зориулсан үйлчилгээтэй “Mongolian vegan” амралтын газар нээжээ. Уг амралтын газар нь хотын төвөөс 24 км-ийн зайд, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, БогдхануулынТүргэнийамандбайрладаг. Амралтын байр болон дөрвөн ортой гэр тэнд бий. Хоногийн 250 мянган төгрөгөөр амрах боломжтой аж.
2024-08-02
Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч гадаад иргэдийн тоо 92.9 хувиар өслөө
Хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлстэй ажил эрхлэхээр энэ оны хоёрдугаар улиралд гадаад улсад зуучлагдсан монголчуудын тоо өмнөх улирлынхаас 18.2 хувиар буурч, харин ийм зорилгоор манай оронд ирсэн гадаад иргэд 92.9 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Тодруулбал, энэ хугацаанд Монголоос 265 хүн хөдөлмөр эрхлэхээр гадаад руу явсан бол манай улсад ажиллаж буй өөр орны иргэдийн тоо 15.6 мянгад хүрсэн байна.
2024-08-02
Сэтгэл зүйн үйлчилгээг дохионы хэлээр үзүүлж эхэлжээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд өдрөөр болон хэвтэн эмчлүүлж буй сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол, сэтгэл зүйн тусламж, үйлчилгээг үзүүлж эхэлжээ. Тодруулбал, тус төвийн хоёр сэтгэл зүйч хүүхдүүдтэй дохионы хэлээр харилцаж буй аж. Мөн сонсголын бэрхшээлтэй эцэг, эх, асран хамгаалагч нарт нь зөвлөгөө өгөх боломжтой гэнэ
2024-08-01
“MongolZ” баг хоёрдугаар байр эзлэв
Энэтхэгийн Мумбай хотноо өнгөрсөн сарын сүүлчээр “Counter strike 2”-ын цомын төлөөх тэмцээн болж өндөрлөлөө. И-спортын олон төрлийн тоглоомын томоохон тэмцээнүүдийг зохион байгуулдгаараа алдартай “Skyesports”-ын ээлжит нэгэн тэмцээн нь энэ байв. “Skyesports”-ын тэмцээнүүдэд тогтвортой оролцож буй багууд үүнд өрсөлддөг аж.
2024-08-01