21 аймаг, 330 сумын Засаг даргыг оролцуулсан цахим уулзалт хийлээ
Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ Засгийн газрын гишүүд, 21 аймгийн болон дүүргүүд, мөн 330 сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нарын оролцсон цахим уулзалт зохион байгуулсан байна. Засгийн газраас 2026 онд эдийн засаг, нийгмийн салбарт ямар бодлого баримталж ажиллахаа орон нутгийн шат шатны удирдлагад танилцуулсан аж. Сумуудын Засаг дарга нарыг хамруулсан өргөн хүрээний цахим уулзалтыг анх удаа хийж буй нь энэ юм.
2026-01-06
Увс аймгийн Улаангом суманд 3.7 магнитудын газар хөдлөлт мэдрэгджээ
Улаанбаатарын цагаар өчигдөр орой /2026.01.05/ 23:58 цагт Увс аймгийн Улаангом суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.. Газар хөдлөлтийн голомт нь Увс аймгийн Тариалан сумын төвөөс хойд зүгт 14 км, Увс аймгийн Улаангом сумын төвөөс баруун урд зүгт 17 км, Увс аймгийн Түргэн сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-д байсан аж.
2026-01-06
Агаарын хөлгийн эд ангийг эвдсэн, нислэгт саад учруулсан эрд ял шийтгэв
“Чингис хаан” олон улсын нисэх буудлаас 2025 оны долоодугаар сард Туркийн Истанбул хот руу ниссэн агаарын хөлгийн зорчигч Х.Анхбаяр гэх эр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нисэх багийн гишүүдтэй зүй бусаар харилцаж, улмаар нислэгийн үйл ажиллагаанд саад учруулан, агаарын хөлгийн эд хөрөнгийг гэмтээжээ. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын мөрдөгчид түүнд холбогдох хэргийг шалгасан байна.
2026-01-06
О.Уламсайханд бусдыг амиа хорлоход хүргэсэн хэмээн яллах дүгнэлт үйлджээ
“Ноорог креатив студио” ХХК-ийн үүсгэн байгуулагч О.Уламсайханд Эрүүгийн хуулийн 10.4-1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн” гэх заалтыг үндэслэн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
2026-01-06
Бүртгэлтэй намуудаас 29 нь өргөдлөө ирүүлжээ
Харин Монголын либерал, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн, Ард түмний, Хамуг Монголын хөдөлмөрийн, Монгол шинэчлэлт, ШИНЭ, Зүй ёс, Ардчилал шинэчлэлийн хэмээх найман нам хуулийн хугацаанд материалаа өгсөнгүй. Хуулиа мөрдөөгүй эдгээр намд ямар хариуцлага тооцох тодорхой заалт алга. Гэвч зөрчлөө арилгахгүй бол цаашид сонгуульд нэр дэвшүүлэн өрсөлдөх эрхтэй нь “ярих” эрсдэл үүсэх аж.
2026-01-06
“2025 оны ногдол ашиг 1.2 их наяд орчим төгрөг байх төлөвтэй”
Компаниуд өнгөрсөн оны санхүүгийн тайлангаа нэгтгэн, хүргүүлэх хуульд заасан 50 хоног эхэлсэн. Тодруулбал, МХБ-д бүртгэлтэй 162 компани ирэх сарын 20ны дотор ногдол ашиг олгох, эсэх шийдвэрээ хувьцаа эзэмшигчид болон Санхүү гийн зохицуулах хороонд танилцуулах үүрэгтэй. 2025 онд буюу 2024 оны цэвэр ашгаасаа ногдол ашиг олгох шийдвэрийг 46 компани гаргасан аж.
2026-01-06
Хөвсгөл аймгийн цаан сүргийн тоо толгой 6.4 хувиар өсжээ
Хөвсгөл аймгийн зургаа дахь хошуу мал гэгддэг цаан сүргийн тоо толгой тогтвортой өсөж, 2025 оны жилийн эцсийн тооллогоор 2941-д хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 6.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Жил бүрийн тооллого арванхоёрдугаар сард болдог бөгөөд энэ үеэр цаа тайгад гарчихдаг учраас бэлчээрт нь очиж бүртгэдэг аж.
2026-01-05
Ерөнхий сайд Санае Такаичи эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөг нэмэгдүүлэх шаардлагад нэгджээ
Парламентын ордон дахь эмэгтэйчүүдэд зориулсан ариун цэврийн өрөөний тоог нэмэгдүүлэх шаардлагад Ерөнхий сайд Санае Такаичи нэгдлээ. Тодруулбал, өнгөрсөн сарын 12-нд гаргасан тус өргөдөлд дурдсанчлан, 73 эмэгтэй хууль тогтоогчид ердөө хоёрхон бие засах өрөө ногддог гэнэ. Сөрөг хүчний гишүүн Ясуко Комияма “Чуулганы хуралдаан эхлэхээс өмнө бие засах өрөөний гадна урт дараалал үүсдэг. Үүнээс болж зарим нь ариун цэврийн өрөө ашиглахаас цааргалдаг болсон” хэмээжээ. Уг парламентын ордонд эмэгтэйчүүдэд зориулсан есөн ариун цэврийн өрөө, 22 суултуур буй нь эрэгтэйчүүдийнхтэй харьцуулахад даруй гурав дахин бага тоо аж. “Асахи Шимбун” сонинд мэдээлснээр доод танхимын дарга Ясуказу Хамада эмэгтэйчүүдийн бие засах өрөөг нэмэгдүүлэх эл өргөдлийг нийт гишүүний дунд хэлэлцэх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн байна.
2026-01-05
ДНБ-ийхээ нэг хувийг байгаль орчныг хамгаалахад тогтмол зарцуулах шаардлагатай гэв
Дэлхийн банкны мэргэжилтнүүдийн тооцооллоор улс орнууд байгаль орчныг хамгаалахад жил бүр хамгийн багадаа 350 тэрбум ам.доллар зарцуулж чадвал хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, ган, цөлжилтийг сааруулах боломжтой гэж үзжээ. Харин Монгол Улсын хувьд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ (ДНБ) ядаж нэг хувийг байгаль орчныг хамгаалахад тогтмол зарцуулах шаардлагатайг энэ үеэр онцолсон байна. Цаашлаад зөвхөн атаршсан талбайг нөхөн сэргээхэд л 125 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо ч бий аж.
2026-01-05
100 сургуульд ном унших таатай орчин бүрдүүлэх нь
Төслийн хүрээнд “Багш бүхэн сэтгэл зүйч”, “Ангиараа багштайгаа уншъя”, “Динзагийн олон талт оюун ухаан” зэрэг хөтөлбөрийг 100 сургуульд гурван үе шаттайгаар хэрэгжүү лэхээр төлөвлөжээ. Ингэснээр хүүхдийг ном унших дадал хэвшилтэй болгон, агуулгаар нь дамжуулан хүнлэг энэрэнгүй, билиг оюун төгөлдөр, эх хэл, соёл, өв уламжлалааа дээдэлсэн, бахархаж хэрэглэдэг, байгаль, дэлхийгээ хайрлаж, хамгаалах үүрэг, хариуцлагаа ухамсарласан иргэн болгон “бүтээх” зорилготой гэдгээ зохион байгуулагчид онцолсон.
2026-01-05
“Биокомбинат” ТӨХХК-д 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай
Түүнчлэн “Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори” нь 2025 онд олон улсын гурван стандартаар итгэмжлэгдэн, өнгөрсөн жил 72 аж ахуйн нэгжийн 419 нэр, төрлийн, 769 цуврал бүтээгдэхүүнд сорилт, шинжилгээ хийн баталгаажуулжээ. Харин тус лабораторийг Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторитой нэгтгэх Засгийн газрын шийдвэрийг эргэн харах хэрэгтэйг ажилтнууд нь илэрхийллээ.
2026-01-05
“Гадаад харилцаагаа хөгжүүлж, хөдөө аж ахуй, хүнсний салбарт ахиц гаргалаа”
Шинэ оныбосгон дээрМонголУлсынЕрөнхийлөгч ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүлж, үг хэлдэг уламжлалтай. Үүний дагуу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оноо дүгнэн үг хэлэв. Дэлхий нийтээр геополитик, геостратегийн ээдрээтэй цаг үеийг туулж, зөрчил мөргөлдөөнтэй нөхцөлд амьдарч буй ч 2025 онд Монгол Улсын хувьд гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэлийн салбарт ахиц дэвшил гарган, түүх, соёл, өв уламжлалаа дэлхий дахинд сурталчлан таниулсан түүхэн үйл явдлаар дүүрэн он байсныг Төрийн тэргүүн онцолсон юм. Мөн “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний үр дүн гарч, 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 1000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нийлүүлсэн байна. Дэлхийд монголчуудын оюуны цар хүрээ, хүчийг гайхуулсан эрдэмтэд, хүүхэд залуустаа Ерөнхийлөгч онцгойлон талархал илэрхийлсэн билээ.
2026-01-05
Цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион байгуулна
Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой. Хэрэв “E-Mongolia” системээр бүртгүүлсэн бол “мэдэгдэл” цэсээс хариугаа харж болох юм. Иргэд өөрийн биеэр болон гэр бүлийн гишүүн нь цэргийн бүртгэлд бүртгүүлэх бол иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхээ авчирч, харьяа баг, хороон дээрээ очихыг анхаарууллаа.
2026-01-05
Швейцарын цанын баазад гарсан гал түймрийн улмаас 40 хүн амь үрэгдэв
Баар бүхэлдээ шатсан учир амиа алдсан болон шархадсан хүмүүсийг гэр бүлд нь таниулахын тулд ДНХ-ийн шинжилгээ авах шаардлагатай байгаа төдийгүй тэдний олонх нь 20 орчим насныхан аж. Хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 70 нь Швейцар, үлдсэн нь Франц, Итали, Серби, Бельги, Португал, Польшийн иргэн гэнэ. 16 настай Парисын жуулчин Аксель Клавье “Associated press” агентлагт өгсөн ярилцлагадаа “Бүх хүн нарийн хаалгаар багтах боломжгүй байсан тул баарны цонхыг хагалж амь гарсан” гэсэн бол 17 настай Элиза Соуза “Би тэрхүү цанын баазад очих төлөвлөгөөтэй байсан ч шинэ жилийн баярыг гэр бүлтэйгээ тэмдэглэхээр шийдсэн. Намайг тийш явуулаагүй ээждээ 100 удаа талархах хэрэгтэй. Хэрэв явсан бол би одоо хаана байхыг бурхан л мэднэ” хэмээжээ.
2026-01-05
94.6 сая тонн нүүрс экспортолжээ
Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ. Энэ нь 85 сая тонныг нийлүүлэхээр төлөвлөснөөс бараг 10 саяар давуулсан дүн болжээ. 2025 онд зэсийн баяжмал 2.4, төмөр 9.4, хайлуур жонш 1.9 сая тонныг бэлтгэн нийлүүлсэн байна. Түүнчлэн 161.3 мянган тонн цайрын баяжмал экспортолжээ. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин “Дотоодын нийт бүтээгдэхүүний 25, төсвийн 28, экспортын орлогын 93 хувийг эрдэс баялгийн салбараас бүрдүүллээ.
2026-01-05