Монголын пауэрлифтингийн холбооны энэ оны төлөвлөгөөт тэмцээний нэг болох улсын аварга шалгаруулах классик хэвтээ шахалтын найм дахь удаагийн тэмцээнд Зэвсэгт хүчний ангийн байлдагчид оролцож, хүч сорив. Тэднээс 186 дугаар ангийн мотобуудлагын батальоны II ротын байлдагч Л.Баярмагнай -83 кг-ын жинд 115 кг-ыг өргөж, хүрэл медаль зүүлээ. Тэрбээр эл спортоор өнгөрсөн жилийн нэгдүгээр сараас хичээллэж, богино хугацаанд амжилт гарган аваргын цом, 20 гаруй медаль хүртжээ. Түүнчлэн Монголын гараар татах холбооны ерөнхийлөгчийн цомын тэмцээнээс мөнгө, бүсийн аваргын тэмцээнд хошой алтан медаль гардсан юм.